Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр буюу 27-нд Увс, Завхан, Хөвсгөлийн нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-ны өдөр Увс, Завхан, Хөвсгөл аймгийн зарим сумд, Булган, Архангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө +13...+15 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө +12...+14 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө +11...+13 градус дулаан байна. 05 цагт Улаанбаатар: +2 градус дулаан, харьцангуй чийг 87 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.
Эх сурвалж: ЦУОШГ
| Өнөөдөр хангайн бүсээр бороо, цас орно |
Танилц: Өнөөдөр нийтийн тээврийн 43 чиглэлд дараах өөрчлөлт орно
2026-09-26 11:15:05
18 тонн сонгины дор 3260 ширхэг бөхөнгийн эвэр нууж ачжээ
2026-09-26 11:00:24
Дүнжингаравын ослын хэргийг хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэлээр буцаав
2026-09-26 10:46:44
Өнөөдөр хангайн бүсээр бороо, цас орно
2026-09-27 00:00:00
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-09-27 00:00:00
Танилц: Өнөөдөр нийтийн тээврийн 43 чиглэлд дараах өөрчлөлт орно
2026-09-26 11:15:05
18 тонн сонгины дор 3260 ширхэг бөхөнгийн эвэр нууж ачжээ
2026-09-26 11:00:24
Дүнжингаравын ослын хэргийг хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэлээр буцаав
2026-09-26 10:46:44
Херо Б.Баатарыг хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулахаас сэргийлж цагдан хорилоо
2026-09-26 10:40:18
Намрын дунд сарын шинийн 15
2026-09-26 10:30:04