ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО
Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий сайд Такаичи Санаэгийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.27) мордлоо.
Ерөнхий сайд Н.Учралыг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдлээ.
Албан ёсны айлчлал есдүгээр сарын 27-30-ны өдрүүдэд үргэлжилнэ.
Айлчлалын хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг өргөжүүлэн хөгжүүлэх, хүн төвтэй хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал солилцоно.
Япон Улсын парламентын хоёр танхимын дарга нарт бараалхаж, ЖАЙКА, ЖЕТРО байгууллагын удирдлага, Япон, Монголын Эдийн засгийн хороо болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзана.
Мөн Япон улсад оршин сууж буй Монгол улсын иргэдтэй уулзана.
Хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой 2027 онд тохионо.
Айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэх боломж бүрдүүлж байна.
| Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо |
Херо Б.Баатарыг хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулахаас сэргийлж цагдан хорилоо
2026-09-26 10:40:18
2026-09-25 17:27:54
2026-09-25 13:06:46
Өнөөдөр хангайн бүсээр бороо, цас орно
2026-09-27 00:00:00
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-09-27 00:00:00
Танилц: Өнөөдөр нийтийн тээврийн 43 чиглэлд дараах өөрчлөлт орно
2026-09-26 11:15:05
18 тонн сонгины дор 3260 ширхэг бөхөнгийн эвэр нууж ачжээ
2026-09-26 11:00:24
Дүнжингаравын ослын хэргийг хууль зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан үндэслэлээр буцаав
2026-09-26 10:46:44
Херо Б.Баатарыг хэрэг хянан шийдвэрлэхэд саад учруулахаас сэргийлж цагдан хорилоо
2026-09-26 10:40:18
Намрын дунд сарын шинийн 15
2026-09-26 10:30:04