Төрийн байгууллагад удирдлага солигдох бүрт дагалдан халаа сэлгээ явагддаг нь шинэ үзэгдэл биш. Гэвч энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүрч, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдийг богино хугацаанд шахан гаргах хэмжээнд хүрвэл ноцтой асуудал болж хувирдаг. Ийм нөхцөл байдал Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үүсээд байж болзошгүй талаар манай редакц өмнө нь мэдээлсэн. Та бүхэн өмнөх мэдээллийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл ЭНД дарна уу.
Дээрх мэдээлэл нийтлэгдсэний дараа тус эмнэлгийн зарим эмч, ажилтнууд манай редакцтай холбогдож, дотоод нөхцөл байдлын талаар нэмэлт мэдээлэл өгсөн юм. Тэдний мэдээлснээр, эмнэлгийн захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэж буй Т.Нарантуяатай холбоотойгоор ажилтнуудын дунд “шүгэл үлээх” нөхцөл байдал үүссэн байна.

Мөн түүнийг Монгол Улсын Цэргийн албаны тухай хуульд заасан насны дээд хязгаарыг давсан этгээдийг дахин ажиллуулахыг хориглосон заалтыг зөрчин Хууль зүйн яамны сайд Б.Энхбаяр томилсон байна. Түүнчлэн Авлигатай тэмцэх байгууллагад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс мөнгө хураан авсан гэх асуудлаар шалгагдаж байгаа гэх. Үүнээс гадна албан хаагчдыг олноор нь сэлгэн томилох, заримыг нь ажлаас чөлөөлөхдөө хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл үүссэн гэж ажилтнууд мэдээлээд байгаа юм.

Тухайлбал, өвлийн хүйтний улиралд олон ажилтныг гэнэт ажлаас чөлөөлсөн, мөн бусад төрийн байгууллагууд цалингаа авсан байхад тус эмнэлгийн ажилтнууд цалингаа хугацаанд нь бүрэн авч чадаагүй гэх асуудлууд ч яригдаж байгаа юм.

Хэрэв дээр дурдсан асуудлууд бодитой нь тогтоогдвол хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой байгууллагад удирдлагын хариуцлага, ёс зүй, ил тод байдал алдагдсан төдийгүй төрийн албаны зарчим ноцтой зөрчигдсөн гэж үзэх үндэслэл бүрдэх юм.
Ийм нөхцөлд асуудлыг орхигдуулах, эсвэл удаашруулах нь эрсдэлийг улам даамжруулж, эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд төдийгүй иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанарт шууд нөлөөлөх аюултай. Тиймээс холбогдох хяналт шалгалтын байгууллагууд дээрх мэдээлэлд яаралтай, хараат бус, бодит шалгалт хийж, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх шаардлага үүсээд байна.
Ялангуяа уг томилгоотой нэр холбогдож буй Б.Энхбаяр сайд болон холбогдох албан тушаалтнууд албан ёсны тайлбар, байр сууриа тодорхой илэрхийлэх нь зүйтэй. Төрийн байгууллагын удирдлагын томилгоо нь зөвхөн дотоод асуудал биш, олон нийтийн итгэл, төрийн үйлчилгээний чанарт шууд нөлөөлдөг гэдгийг харгалзан үзвэл энэ асуудалд хариуцлагатай, ил тод хандах шаардлага улам бүр тодорч байна.
Олон жилийн туршид бүрэлдсэн мэргэжлийн баг, тогтолцоог богино хугацаанд алдагдуулах эрсдэл үүссэн эсэх, хууль зөрчсөн томилгоо, шийдвэр гарсан эсэхийг тогтоох нь зөвхөн нэг байгууллагын асуудал бус, төрийн албаны тогтолцооны шударга, тогтвортой байдлыг хамгаалах асуудал болж хувирч байна. Иймд энэ асуудалд цэг тавих бодит, нотолгоонд суурилсан шийдвэрийг тус эмнэлгийн олон мянган эмч, ажилчид хүлээж байна.
| Т.Нарантуяатай холбоотой гомдлууд нэмэгдэж, ТТАХЭ-ийн ажилчид шүгэл үлээж эхэллээ |
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34