Төрийн байгууллагад удирдлага солигдох бүрт дагаад халаа сэлгээ явагддаг нь шинэ үзэгдэл биш. Гэвч энэ нь байгууллагын хэвийн үйл ажиллагааг доголдуулах хэмжээнд хүрч, олон жилийн турш ажилласан мэргэжилтнүүдийг богино хугацаанд шахан гаргах хэмжээнд хүрвэл асуудал болж хувирдаг. Сүүлийн үед Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үүсээд байгаа нөхцөл байдал энэ асуултыг дахин сөхөхөд хүргэж байна.
Тус эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан хурандаа Т.Нарантуяа цэргийн албаны хугацаагаа гүйцээж, ойролцоогоор 110 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж авч, сар бүр гурван сая гаруй төгрөгийн тэтгэвэр тогтоолгон тэтгэвэрт гарсан байдаг. Гэвч удалгүй Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын тушаалаар 2025 оны 10 дугаар сарын 26-нд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогджээ.
.png)
Шинэ удирдлага томилогдсоноос хойш ердөө нэг сарын дотор тус эмнэлгийн дотоод бүтэц, боловсон хүчний бодлогод томоохон өөрчлөлтүүд хийгдэж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна. Өмнөх захирлын үед томилогдсон гэх тодотголтой 30 орчим ажилтныг ажлаас чөлөөлөх, заримынх нь албан тушаалыг бууруулах, заримыг нь сэлгэн ажиллуулах шийдвэрүүд гарсан гэх мэдээлэл дотоодод яригдаж байгаа юм. Эдгээрийн дунд цэргийн алба хаагчид төдийгүй олон жил ажилласан эмч, мэргэжилтнүүд багтсан гэх бөгөөд өвлийн хүйтний улиралд ийм шийдвэрүүд гарсан нь олон хүнийг гэнэтийн байдлаар ажилгүй болгосон гэх шүүмжлэл дагуулаад буй. Мөн шинэ удирдлага байгууллагын бүтцийг өөрчилж, өөрийн багийг бүрдүүлэх хүрээнд хэд хэдэн шинэ томилгоо хийсэн тухай мэдээлэл гарч байна. Гэвч эдгээр томилгооны зарим нь хууль зүйн маргаантай байж болзошгүй гэх асуудал ч хөндөгдөж байгаа юм.

Тухайлбал, тус эмнэлгийн өмнөх захирал 2025 онд эмнэлгийн бүтцийг шинэчлэн боловсруулж, уг бүтэц дөрвөн сарын турш Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан батлагдсаны дараа 2025 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн байдаг. Гэвч Т.Нарантуяа томилогдон ирсний дараахан эмнэлгийн бүтцийг дахин шинэчилж, шинэ бүтцийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ердөө хоёрхон хоногийн дотор баталсан гэх мэдээлэл байна. Бүтцийг богино хугацаанд дахин дахин өөрчилж байгаа нь “өөрийн багийг бүрдүүлэх” нэрийдлээр хамаарал бүхий хүмүүсээ албан тушаалд томилох, зарим албан тушаалыг үгүй болгох замаар алба хаагчдыг ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн шүүмжлэл гарч байна. Ийм шийдвэрүүд нь төрийн албаны тогтвортой байдал, алба хаагчдын хууль ёсны эрх ашгийг зөрчсөн байж болзошгүй гэж зарим ажилтан үзэж байгаа аж.
Үүнээс гадна тус эмнэлэгт хууль зөрчсөн байж болзошгүй томилгоо, шийдвэрүүд гарсан тухай мэдээлэл ч яригдаж байна. Тухайлбал, дэслэгч З.Оюунтуулыг Сувилахуйн албаны даргаар ажиллаж байхад нь “орон тоо хассан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн ч тухайн асуудлаар холбогдох байгууллагатай албан ёсны зөвшилцөл хийгдээгүй гэх мэдээлэл байна. Үүний улмаас Сувилахуй эрхэлсэн дэд захирлын орон тоо өнөөг хүртэл нөхөгдөөгүй, Сувилахуйн албаны даргын орон тоо ч хасагдсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарт эрсдэл учруулж болзошгүй гэж үзэх хүмүүс бий.
Мөн дэд хурандаа Д.Баярсайхан тус эмнэлэгт хоёр удаа дэд захирал, нэг удаа албаны даргаар томилогдож, богино хугацаанд ажлаас гарч, дахин томилогдсон тохиолдол гарсан бөгөөд энэ хугацаанд цэргийн цол нь ахисан нь төрийн албаны ил тод, шударга зарчимд нийцэхгүй байж болзошгүй гэх шүүмжлэл дагуулж байна. Тэрбээр 2026 оны нэгдүгээр сарын 9-нд дахин дэд захирлаар томилогдон ажиллаж эхэлжээ.
.png)
Ахмад Б.Хандмаа 2022 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарсны дараа Эрүүл мэндийн яаманд түр орон тоон дээр ажиллаж байгаад 2023 онд тус эмнэлэгт дахин томилогдож, албаны даргаар ажиллах болсон бөгөөд энэ томилгоо төрийн албаны нөөцөд бүртгэгдээгүй, холбогдох шалгалт өгөөгүй байхад хийгдсэн байж болзошгүй гэх асуудал мөн хөндөгдөж байна.
Үүнээс гадна өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн Д.Ганчимэгийг төрийн тусгай албаны орон тоонд томилсон нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл ч байна.
Түүнчлэн 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхийн чөлөөтэй байсан зарим алба хаагчдын нийгмийн даатгалын шимтгэл тасарсан, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй асуудал гарсан, эхийн чөлөөтэй байсан хугацааг төрийн алба хаасан хугацаанаас хасаж тооцсон, цэргийн цолыг царцаасан зэрэг гомдол гарчээ. Мөн алба хаасны нэмэгдлийг хуульд заасан хугацаанд олгоогүй зөрчил удаа дараа гарч байгаа талаар ажилтнууд ярьж байна.
Ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн асуудал ч мөн яригдаж байна. Тухайлбал, Дотрын төвийн эрхлэгч Т.Ариунтунгалаг, ахлах сувилагч Ш.Отгонжаргал нар Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаагүй гэх асуудлаар шалгагдаж байгаа гэх мэдээлэл байгаа ч 2025 оны 12 дугаар сард удирдах албан тушаалд томилогдсон нь ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулжээ.
Мөн эмнэлзүй эрхэлсэн дэд захирлаар томилогдсон А.Туяа нь өмнө нь үйлчлүүлэгчдээс албан бус төлбөр авсан гэх асуудлаар шалгагдаж байсан тухай мэдээлэл ч дотоодод яригддаг байна. Зарим эмч нар үйлчлүүлэгчдээс албан бус төлбөр авдаг асуудал өмнө нь Авлигатай тэмцэх газарт шалгагдсан ч тодорхой үр дүн гараагүй гэх мэдээллийг ч ажилтнууд ярьдаг аж.
.png)
Түүнчлэн захирал Т.Нарантуяа шинэ бүтэц баталж, удирдах албан тушаалд хүмүүс томилохдоо 5-20 сая төгрөгийн авлига авсан гэх яриа алба хаагчдын дунд тархсан гэх мэдээлэл ч байна. Мөн Т.Нарантуяа, Захиргаа хүний нөөцийн албаны дарга дэд хурандаа Я.Эрдэнэдэлгэр, Хууль зүй, дотоод хэргийн яамны санхүүгийн албаны дарга Д.Гантуяа болон холбогдох зарим удирдлагууд квотоор олгогддог хөнгөлөлттэй орон сууцнаас нэг хүн 1-3 хүртэлх байр авсан, зарим тендерийн үнийн дүнг зориудаар өсгөсөн байж болзошгүй гэх.
Мөн Т.Нарантуяа нь Хууль зүй, дотоод хэргийн яамны санхүүгийн албаны дарга Д.Гантуяатай ойрын харилцаатай бөгөөд удирдлагын томилгоо мэргэжлийн шалгуураас илүү хувийн харилцаанд тулгуурласан байж болзошгүй гэх мэдээлэл ч зарим эх сурвалжаас гарч байна.
Нөгөө талаас тус эмнэлгийн ажилтнууд 2025 оны жилийн эцсийн урамшууллаа одоог хүртэл авч чадаагүй байгаа талаар гомдол гаргажээ. Удирдлагын зүгээс татварын өрөнд суутгуулсан гэх тайлбар өгсөн боловч зарим ажилтан тухайн жилийн ажлын үр дүнгээ үнэлүүлж, урамшууллаа авах боломжгүй болсон гэж үзэж байна. Түүнчлэн бусад төрийн байгууллагууд нэгдүгээр сарын цалингаа авсан байхад тус эмнэлгийн ажилтнууд өнөөдрийг хүртэл цалингаа бүрэн авч чадаагүй байгаа аж.
Хэрэв дээрх мэдээллүүд үнэн бол хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбоотой байгууллагад удирдлагын хариуцлага, ёс зүй, ил тод байдал ноцтой асуудал болж хувирах эрсдэлтэй. Тиймээс энэ бүх асуудал бодит эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж, олон нийтэд тодорхой хариу өгөх шаардлага үүсээд байна.
Ялангуяа уг томилгоог хийсэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр болон холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг анхааралдаа авч, төрийн тусгай албан хаагчдын эрүүл мэндийг хариуцдаг энэ эмнэлгийн удирдлагын асуудлыг нээлттэй, бодитойгоор шалгах нь зүйтэй биз ээ...
| Б.Энхбаярын томилсон тэтгэвэртээ гарсан Т.Нарантуяа Төрийн тусгай эмнэлгийг “бужигнуулж” байна уу |
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
2026-03-10 11:33:35
Улаанбаатар трамвайтай болсноор 250 ажлын байр бий болж, оргил цагаар 13,400 иргэн зорчино
2026-03-10 10:51:10
Маргаашаас хүүхдийг малд явуулахгүй, хол замд сэрэмжтэй гарахыг анхаарууллаа
2026-03-10 10:37:04
Хамтран амьдрагчийнхаа 3 настай охиныг хөнөөсөн Д-г бүх насаар нь хорино
2026-03-10 10:21:51
2026-03-10 10:03:58
Өнгөрсөн оны IV улиралд МАН хамгийн их буюу ₮310 саяын хандив авчээ
2026-03-10 09:41:18
2026-03-10 09:31:45
2026-03-10 08:05:00
2026-03-10 08:00:00
2026-03-09 17:16:15
2026-03-09 16:46:22
Ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах төслийг өргөн барилаа
2026-03-09 16:04:30
Силвайн Дубай: 2026 оны өвлийн улиралд Улаанбаатар хотынхон дүүжин тээврээр зорчиж эхэлнэ
2026-03-09 15:35:06
Баян-Өлгий, Ховд аймагт өсвөр насны охидын төрөлт их байна
2026-03-09 14:53:07
Автобусны маршрутын самбарыг автомат системтэй болгоно
2026-03-09 11:38:01
Монголд анх удаа 31 настай эмэгтэйн элгийг дурангаар тайрч ээжид нь шилжүүллээ
2026-03-09 11:34:12
Хатгал–Ханх чиглэлийн 180 км замын ажлыг энэ жил эхлүүлнэ
2026-03-09 11:31:02
Байгууллагын ойд зориулсан хандивыг удирдлага нь хувийн дансандаа авчээ
2026-03-09 11:20:01
2026-03-09 11:19:37
2026-03-09 11:13:07
Хойд эцэгтээ хөнөөлгүүлсэн хоёр настай хүүгийн ээжийг яллагдагчаар татжээ
2026-03-09 10:41:33
Ирэх сард хур тунадас ОЖД-аас ахиу байна
2026-03-09 10:23:15
2026-03-09 10:02:56
Дулааны V цахилгаан станцын 142 цооногийг өрөмдөж дуусчээ
2026-03-09 09:57:13
2026-03-09 09:55:17
Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүхийн зээ хүү МУ-ын рекордыг 6 удаа шинэчлэн тогтоолоо
2026-03-09 09:53:31
МИАТ засгийн газрын шийдвэрээр Дубай-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэнэ
2026-03-09 09:47:42
Сэрэмжлүүлэг: Өчигдөр граж, барааны дэлгүүр, портер машин шатжээ
2026-03-09 09:41:00
2026-03-09 09:39:55
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна
2026-03-09 09:36:12