Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн барилга хазайлт өгч, хагарч цуурсан. Тэгвэл тус төвийн барилгыг нураахгүй, хүчитгэхээр болжээ.
Уг ажлыг 2026-2027 онд гүйцэтгэх бөгөөд нийслэлийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг баталж, энэ онд засварт 830 сая төгрөгийг зарцуулах аж. Хүүхдийн урлан бүтээх төв 1988 онд анх үүсгэн байгуулагдаж 1958 онд баригдсан буюу үндсэндээ 67 жил болж буй барилгад үйл ажиллагаа явуулж, жил бүр 1,800-2,100 хүүхдийг дүрслэх урлаг, гар урлалд үнэ төлбөргүй сургаж хөгжүүлдэг байна. Төвийн барилга 2021 онд Соёлын дурсгалт өвийн барилгын жагсаалтад бүртгэгджээ.
| Соёлын дурсгалт өв Хүүхдийн урлан бүтээх төвийг нураахгүй, ₮2,4 тэрбумаар хүчитгэнэ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33