“Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-1” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам 1”-ийн “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” (DBFOM) төрлийн сонгон шалгаруулалтад урьж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан “Зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” хэлбэрээр хувийн хэвшлийн түншлэгч нь “Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай (Хөнгөн галт тэрэг-LRT) шугам 1” төслийн “зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх” үүргийг хүлээж, гэрээний гол нөхцөлийн дагуу түншлэлийн зүйлийг төрийн байгууллагад шилжүүлэн өгнө.
Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолд заасны дагуу урьдчилсан болон уралдаант шалгаруулалт гэсэн хоёр үе шаттайгаар зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын баримт бичгийг “Улаанбаатар түншлэл төв” ХХК Төрийн банкны MN110034106030090556 тоот дансанд төслийн баримт бичгийн төлбөр болох 3,000 (гурван мянга) ам.долларыг төлсөн баримт, урилгын дагуу оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлсний үндсэн дээр олгоно.
Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16.00 цагаас өмнө хүлээн авна.
Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтийг хамгийн сайн хангасан 3 хүртэлх оролцох санал гаргагчийг уралдаант шалгаруулалтад оролцуулна.
Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.
Хүлээн авагч: “Улаанбаатар түншлэл төв” ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, 3 давхар
Хариуцах ажилтны нэр : Б.Мустафа
Утасны дугаар: 95111933
И-майл хаяг: [email protected]
| Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-1” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна |
Өнөөдөр -12 хэм хүйтэн байна
2026-01-02 08:57:44
Өнөөдрөөс хэрэгжих хууль, тогтоомжууд
2026-01-01 15:00:04
Ч.Хувьзаяа: AI системд бүрэн шилжлээ гээд жолооч нарыг хуйгаар нь торгоно гэсэн үг биш
2025-12-31 13:14:15
Нийтийн тээврийн Улаанбаатар Трамвай шугам-1” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
2026-01-02 10:45:37
Өнөөдөр -12 хэм хүйтэн байна
2026-01-02 08:57:44
Өнөөдрөөс хэрэгжих хууль, тогтоомжууд
2026-01-01 15:00:04