Хавдар судлалын үндэсний төвд “Робот мэс засал эмчилгээ”-г анх удаа амжилттай хийж, Монгол Улс энэхүү дэвшилтэт технологийг нутагшуулсан дэлхийн 70 дахь орон боллоо. Хэдийгээр өндөр хөгжилтэй орнуудаас олон жилийн дараа энэ технологийг нэвтрүүлж байгаа ч манай улсын эрүүл мэндийн салбар дэлхийн жишигт хүрэхийн төлөө тууштай урагшилж буйн тод илрэл юм. Робот мэс засал бол мэс засалч бидний “гурав дахь гар”. Хүний гар хүрэхэд хэцүү, маш нарийн бүтэцтэй хэсэгт өндөр нарийвчлалтай ажиллах боломж олгодог дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи бөгөөд цаашид бүрэн нутагшсанаар зайнаас мэс засал хийх, иргэдийг гадаад улсад өндөр зардлаар эмчлүүлэх шаардлагыг бодитоор бууруулах суурь бүрдэнэ.
Энэ амжилтын ард:
• Гурван жилийн тасралтгүй бэлтгэл,
• Олон улсын хамтын ажиллагаа,
• Хамгийн гол нь монгол эмч нарын ур чадвар, зориг байлаа.
Хавдар судлалын үндэсний төвийн эмч, сувилагч, инженер, баг хамт олноор үнэхээр бахархаж байна. Та бүхэн Монголын эрүүл мэндийн салбар дэлхийн түвшинд хүрэх бүрэн боломжтой гэдгийг бодитоор харууллаа. Цаашид шинэ, дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлж, иргэдээ гадаад улсад бус эх орондоо чанартай эмчлүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө салбарын хамт олонтойгоо хамтран зүтгэхээ илэрхийлье хэмээн ЭМ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан мэдээллээ.
| Хавдар судлалын үндэсний төвд “Робот мэс засал эмчилгээ”-г анх удаа амжилттай хийлээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34