Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд дараах баяруудыг тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Энэ хуульд зааснаар дараах 16 өдөр бүх нийтээр амарч, баярладаг. Өнөөдөр /2025.12.29/ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 114 жилийн ой бүх нийтээр амрах баярын өдөр.
Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиас
4.1.Нийтээр тэмдэглэх баярын өдөр:
4.1.1.Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15;
4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
4.1.4.Шинэ жил: 1 дүгээр сарын 1;
4.1.5.Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;
4.1.6.Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.
4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.
4.1.8.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.
4.1.9.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
4.1.10.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Цагаан сарын Битүүний өдөр бүх нийтээр амардаг болох ганц заалт оруулах санал гаргаад байна.
Тэрбээр, D-Parliamеnt.mn-д 30 хоногийн турш байршуулж, иргэдийн саналыг тусгаад УИХ-д өргөн барина. Болбол энэ жилийн Цагаан сарын Битүүний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төлөвлөөд байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар бүх нийтээр амрах 16 өдөр байдаг ч эдгээр баяр нь бямба, ням гарагт таарах тохиолдол маш их байдаг. Тухайлбал, 2023, 2024 онд 8-9 өдөр бүх нийтээр амарсан. Тэгэхээр монголчууд дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад цөөхөн өдөр амардаг юм байна гэв.
| Монголчууд жилд 16 өдөр бүх нийтээр амарч, баярлах хуультай |
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58