Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээ 60 гаруй жилийн турш тасралтгүй хөгжиж, энэ хугацаанд нийт 3,839 нээлттэй зүрхний мэс заслыг амжилттай гүйцэтгээд байна. Сүүлийн гурван жилийн дунджаар жилд 500 орчим мэс засал хийж байгаа нь зүрхний нээлттэй мэс заслын чанар хүртээмж өссөнг харуулж байна.
Зүрхний нээлттэй мэс засал нь цээжний хөндийг нээж, зүрх болон том судасанд шууд хүрэх замаар хийгддэг нарийн төвөгтэй мэс засал бөгөөд зүрх уушиг орлуулах машины тусламжтайгаар зүрх, уушгийг түр хугацаанд зогсоож, цусны эргэлтийг зохиомолоор удирдан гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан мэс засал юм.
Тус эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний гол гол төрлүүдийг харвал:
• Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс засал – 42.7%
• Титэм судасны мэс засал – 33.8%
• Хавхлагын мэс засал – 23.6%
• Гол судасны мэс засал – 7.5%
Сүүлийн гурван жилийн мэс заслын дараах нас баралтын 2.5 дундаж хувь байгаа нь олон улсын дундаж үзүүлэлт (2.2–3.1%)-тэй дүйцэж, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж буйг илтгэж байна. Тус эмнэлэг зүрхний нээлттэй, минимал инвазив хүрцээр митрал хавхлага солих, “J” хэлбэрийн зүслэгээр минимал-инвазив хүрцээр гол судасны хавхлага солих”, хүүхдийн зүрхний төрөлхийн гажиг, титэм судас, хавхлага, гол судасны болон судсан дотуурх мэс заслын чиглэлээр 20 гаруй орчин үеийн дэвшилтэт технологи, аргачлалыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж, олон улсын жишигт нийцсэн өндөр эрсдэлтэй мэс заслуудыг эх орондоо аюулгүй, чанартай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа мэргэшлийн баг юм.
Люксембургийн их Гүнт улс, Франц, Герман, БНСУ, Япон, Тайвань, Австрали зэрэг улсын тэргүүлэх эмнэлгүүдтэй 10-25 жил гаруй хугацаанд тасралтгүй хамтран ажилласны үр дүнд титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, хүүхдийн хавсарсан хөх, хүнд хэлбэрийн зүрхний төрөлхийн гажиг, гол судасны хүнд хэлбэрийн цүлхэн хуулрал, CABG, OPCAB, Bentall, David, TEVAR, EVAR, MIDCAB зэрэг өндөр түвшний мэс заслуудыг эх орондоо бүрэн нутагшуулаад байна.
Үүний үр дүнд 2022–2025 онд зөвхөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын тарифаар 17.7 тэрбум төгрөгийн гадагшлах эмчилгээний зардлыг эх орондоо үлдээж, эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний тусламж үйлчилгээг авах боломжоор ханган эрүүл мэндийн салбарын санхүүжилт, иргэдийн эрүүл мэнд амьдралын чанарт бодит үр нөлөөтэй байна. Улсын хэмжээнд зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний ачааллын 93 хувийг үүрч ажиллаж байна. Өндөр түвшний ур чадвар шаардсан хүнд, хавсарсан зүрхний судас, зүрхний хавхлагын хавсарсан төрөлхийн гажигийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж буй цорын ганц эмнэлэг болно.
| УГТЭ гадагшаа урсах ₮17,7 тэрбумыг хэмнэж, 500 зүрхний хагалгааг хийлээ |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34