Эмч З.Сэцэнгийн "ДОХ-ын 12 иргэн алга болсон, олж тогтоохоор ажлын хэсэг байгуулсан" гэх мэдээллийн талаар дарааах тайлбар нийтлэлийг өөрийн нүүр номдоо оруулсныг нийтэллээ.
"Хоёр хоногийн өмнө цацагдсан Eagle News редактор Г.Улсболдын бэлтгэсэн 20 минутын тусгай сурвалжлага, түүний араас хийсэн ЭМСайдын хэвлэлийн бага хурал, Youth Lead Mongolia-ийн уриалга, тусгай сурвалжлагын доор болон шэйр хийсэн пэйжүүд дээрх олон нийтийн сэтгэгдлийг хараад төрсөн бодлуудаас дараах 2 зүйлийг заавал энд үлдээмээр санагдсан юм.
1. Эмнэлгийн хяналтнаас алдагдах:
ХДХВ-ийн халдварын тусламж үйлчилгээний хувьд эмнэлгийн хяналтнаас алдагдах (Lost to follow up буюу LTFU) гэдэг ойлголт бий. Уг нэр томъёо нь хянаж шалгаж, цагдахын "хяналт" биш харин насан туршийн эмчилгээ шаардагддаг халдвар учраас цаг хугацааны явцад тухайн хүний биеийн байдал, эмчилгээний үр дүнг үнэлдэг эмнэлзүйн хяналт юм. Ази тивийн хувьд 2019 онд нийтлэгдсэн судалгаагаар эмчилгээ эхэлснээс 6 сарын дараа хяналтнаас алдагдах тохиолдол 1 жилд 100 хүнд ойролцоогоор 3.2 байдаг байна. Хяналтнаас алдагдсан тоонд өөр эмнэлэгт шилжсэн нь бүртгэгдээгүй болон нас барсан хүмүүс ч орсон байдаг бөгөөд энэ өнцгөөс нь харвал нэр бүхий байгууллагуудын оролцоо нь энэ тоог нягтлахад ач холбогдолтой байж болох ч ажлын хэсэг байгуулах, ингэж сенсаацлахыг ямар ч нотолгоонд суурилсан стратеги зөвлөмж болгодоггүй, харин ч эсэргүүцдэг. ДЭМБ, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, Глобал сангийн удирдамж, зөвлөмжүүдэд эмчилгээ, хяналтаас алдагдах асуудлыг тухайн хүний буруу бус, харин эрүүл мэндийн тогтолцоо, үйлчилгээний хариуцлага гэж үздэг. Хяналтаас алдагдсан хүмүүсийн тоог олон нийтэд зарласнаар,
Ялгаварлан гадуурхалт, айдас, түгшүүрийг нэмэгдүүлэх
Тусламж үйлилгээнд буцаж ирэх, эмчилгээнд дахин хамрагдах санаачлагыг саатуулах
Бодит байдлыг буруу ойлгуулах эрсдэлтэй.
Угтаа хяналтандаа ирэхгүй байхад нөлөөлж буй маш олон бүтцийн, нийгэм-сэтгэлзүйн, үйлчилгээний чанартай холбоотой, эмнэлзүйн гээд саад бэрхшээл, хүчин зүйлсийг судалгаагаар баримтжуулсан бий. Тэр бүгдийг авч хэлэлцэхгүйгээр 12 хүн "санаатай зугтаасан" гэж хэлэх нь маш өрөөсгөл.
Насан туршдаа, тогтмол авах шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг авахын тулд та байсан бол гэрээсээ хол замыг туулан байж, өөрийг тань ялгаварлан гадуурхах хүмүүсийн шүүмжлэлт харц, үг үйлдэлтэй тулан байж, эмийн гаж нөлөө, магадгүй бусад хавсарсан өвчин, биеийн зовиур шаналгаа, сэтгэлзүйн тулгамдсан асуудлуудаа даван туулахын хажуугаар, ойр дотныхноосоо нуун, таньдаг хүнтэй таарчих вий гэж эмээж, түгшиж САР БҮР эмнэлэгт очиж чадах уу? Ийм учраас ХҮН ТӨВ-тэй тусламж үйлчилгээг Youth Lead Mongolia уриалжээ.
2. Олон нийтэд ХДХВ, ДОХ-ын асуудлаар түгээх мэдээлэл:
Тусгай сурвалжлага нь Дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр 12-1-нээс бүр хойно, зөвхөн тусламж үйлчилгээ үзүүлэгч тал оролцсон (гол яригдаж буй хүмүүсийн өнцөг огт тусгагдаагүй), бас маш дэлгэрэнгүй тоо мэдээлэлтэй сурвалжлага болжээ. Нийт хүн амд ХДХВ, ДОХ-ын чиглэлээр өгөх мэдээлэл нь "ДОХ-ын вирус" гэсэн буруу нэршлийг засахаас эхлээд бэлгийн боловсролтой уялдсан, аюулгүй секс, урьдчилан сэргийлэх аргууд, хэрхэн хаана шинжилгээ яаж өгөх боломжтой вэ, оношилгоо эмчилгээний хөгжил дэвшилтэй Монгол маань хэрхэн хөл зэрэгцэн явж байна вэ зэрэг ерөнхий мэдээлэл нь илүү ач холбогдолтой. Нарийн тоо мэдээ бол түлхүү бодлого, шийдвэрийг нотолгоогор хангахад чухал. Нийт хүн амд үнэн бодит мэдээлэл хүргэж байна гээд түгээгээд байдаг, тэр тоог хараад хүн бүр зөв тайлбарлан ойлгож чадах уу? цаана нь байгаа контекстийг авч үзэж, тусган авах уу? гэдэг нь эргэлзээтэйн дээр энэ үйл явдлаас дүгнэхэд нийгэмд ялгаварлан гадуурхалтыг дэвэргэхээс өөр ач холбогдол байв уу.. Бас энэ тусгай сурвалжлагыг постлохдоо, түүний дараах 2 ч хэвлэлийн бага хурлын пост дээр "ДОХ-ын халдвартай 12 хүн хяналтнаас алдагдсан, санаатай зугтсан. Тагнуул цагдаа хайж байна. Нийлж арга хэмжээ авна" гэсэн агуулгаар яагаад сенсаацлаад байгаа юм болоо (хэвлэлийн бага хурлаар улаан бурхан, томууг ярьсан байхад). Сурвалжлагын зорилго нь халдвартай хүмүүсийг золиослож сенсаци тарих бололтой."
| "ДОХ-ын хяналтаас алдагдсан тоонд нас барсан, өөр эмнэлэгт шилжсэн тохиолдол ч ордог" |
Сураггүй болсон 62 настай иргэнийг осгож, ухаан алдсан байхад нь олжээ
2025-12-29 13:52:28
2025-12-29 12:04:49
Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилчид хашаа эвдэж, өвс буулгажээ
2025-12-29 11:16:24
Н.Учрал: Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах 16 багц арга хэмжээ авна
2025-12-29 14:19:07
Сураггүй болсон 62 настай иргэнийг осгож, ухаан алдсан байхад нь олжээ
2025-12-29 13:52:28
З.Занданшатар Х.Нямбаатарыг ТҮЦ ажиллуулдаг эмэгтэйчүүдтэй уян хатан ойлголцохыг сануулав
2025-12-29 13:24:16
Х.Нямбаатар II сарын 1 гэхэд 5000 айлыг газанд холбоно гэв
2025-12-29 13:04:30
1911 онд Богд Хаант Монгол Улсын тусгаар тогтнолыг Нью-Йорк Таймс сонин шуурхай мэдээлж байв
2025-12-29 12:55:37
2025-12-29 12:04:49
"ДОХ-ын хяналтаас алдагдсан тоонд нас барсан, өөр эмнэлэгт шилжсэн тохиолдол ч ордог"
2025-12-29 11:29:11
Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилчид хашаа эвдэж, өвс буулгажээ
2025-12-29 11:16:24
2025-12-29 11:00:55
2025-12-29 09:47:56
2025-12-29 09:33:06
2025-12-29 09:30:10
2025-12-29 09:12:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ
2025-12-29 08:02:58