2026 оны ордын зурхай

2026 оны ордын зурхайг хүргэж байна.

Хонины орд (3 сарын 21 – 4 сарын 19)

2026 оны гал морь жилд Хонины ордныхоны хувьд тогтуун жил байх болно. 2025 онд та олон зүйлсийн ард гарсан бөгөөд бүх зүйлд бэлтгэлтэй шинэ ондоо алхан орно.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: Эхлүүлсэн ажлын үр ашгийн хүлээлтүүд үргэлжлэх болно. Туршлага, нөөц, санхүү бүхнийг хуучин туршлагаасаа цуглуулан ашиглах боломжтой. Санхүүгийн алдагдал гарахгүй бөгөөд та ч эрсдэлтэй алхам хийхгүй. Үүссэн асуудалд дор бүр нь арга хэмжээ авч, жижиг ажлуудаа зохицуулан, том ажлын хүрээнд сайжруулалт хийх нь үр дүнтэй. Орлого, зарлагаа хянуур хөтөлж байхыг зөвлөе. Таны санхүүд төлөвлөгөөгүй урсгал зардлууд их ч, жигд удаан өссөн хандлагатай байна.

ЭРҮҮЛ МЭНД: Сэтгэлзүйн ачаалал ихсэнэ. Бодлоо хянах, гомдлыг тайлах, ойлгомжгүй харилцаанд шууд арга хэмжээ авахгүй бол бүхнийг сонссоор бодол ядарч, сэтгэл түгших болно. Бусадтай харилцахдаа өөрийн бодлоо зөв илэрхийлж, ярилцсан даруйдаа ойлголцож, хэн хэнийгээ тайвшруулсан харилцаа үүсгэх нь чухал. Ингээгүйн улмаас эргэн тойрны гомдол бухимдал цуглан таныг ихээхэн ядрааж магадгүй. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах үүднээс стресс тайлах арга хэмжээ аваарай.

ХАЙР СЭТГЭЛ: 2026 онд Хонины ордныхны хувьд хайр сэтгэлийн тал дээр хөндлөнгийн үгийг сонсож дүгнэлт хийхгүй байх нь амжилттай байх гол түлхүүр. Хүн болгон хайр сэтгэлээс эрч хүч, жаргал авч байхыг хүсдэг. Ганц бие хониныхон жилийн эхэн хагаст шинэ учралтай учрах боловч, завгүй байдлаас болоод бүтэх боломжтой харилцааг анзаарахгүй өнгөрүүлэх магадлалтай. Гэр бүлтэй хониныхон хайртай хүнээсээ өөрчлөлт шаардах боловч, зөвхөн ажиглаж, дэмжих үйлдэл хийхгүй. Хүн зөвхөн хайр халамж дэмжлэг урмаар л өөрчлөгддөг гэдгийг санаарай. Та зөвхөн захиран тушааж өөрчлөлт шаардах гээд байна. Халамжил.

Үхрийн орд (4 сарын 20 – 5 сарын 20)
2026 оны гал морь жилд үхрийн ордныхны хувьд томоохон хоёр өөрчлөлт гарах жил болно. Амьдралдаа хамгийн их хүсдэг санхүүгээс хамааралтай биелээгүй байсан хүсэл мөрөөдлөө биелүүлнэ. Та энэ жил Буратиногийн алтан түлхүүр гартаа атгажээ. Гэхдээ үүнийг дагаад таны баяр жаргалд шунан атаархах муур, үнэг байгааг мартаж болохгүй сэрэмжтэй байгаарай. Жилийн сүүл намар өвлийн саруудад олон үнэг муур гарч ирнэ. Биедээ өөрийн сахиус хамгаалалт зүүн өөрийн үнэн төрхөө хувиргаж нууцаа хэнд ч битгий хэлээрэй.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд үхрийн ордны нэгэн хэвийн орлого зарлага тэнцүү байсан санхүү орлогын шинэ эх үүсвэртэй болж цэцэглэнэ. Мөн та одооноос тансаглалаа орхихгүйгээр хуримтлуулах ч боломжтой болно. Жилийн дунд үед шинэ эхлэл, ажил хэргийн тал дээр өндөр амжилттай байж олон боломжыг та олж харна. Таны төсөөлөөгүй амжилтын эхлэл болох модны үндэсийг хөрсөнд нь суулгана. (Нэг нууц хэлэхэд тэр мод таны арчилгаанаас хамаараад хурдан ургадаг мод)

ЭРҮҮЛ МЭНД: 2026 онд үхрийн ордныхныг хөл, нурууны эрүүл мэнддээ анхаараарай гэсэн байна. Хэт их ачаалал аван өөрийгөө тордохгүй явна. Ачааллаа тулгаж байж сөхөрч унахын даваан дээр л өөрийгөө бодно. Өөртөө хайртай байгаарай. Бие тань дохио өгч байвал тэр дор нь арга хэмжээ авах шаарлагатай. Гоё амттай хоол идмээр санагдвал түүнийгээ идэх, амармаар санагдвал амрах гэх мэт биеийн хэлэмжээ дагавал эрүүл мэндэд асуудал үүсэхгүй. Та харин өөрийгөө сорьж зүтгээд байх ёстой юм шиг зөрүүдлэж өөрийгөө бодохгүй явах гээд байна.

ХАЙР СЭТГЭЛ: Хайр сэтгэлийн тал дээр хэт “БИ” төвтэй байх хандлагатай байна. Надад баг зүүх шаардлага байхгүй, чи ч бас үнэн байх ёстой гэсэн хандлага хайртай хүндээ гаргана. Өөрөө ч мэдэхгүй ааш зангаа шинээр мэдэх, хайртай хүнийхээ өмнөн анзаарч хараагүй өөр талыг олж харсан гайхсан хөзөр. Харилцаан дээр үүссэн гацалтыг тэр дор нь нүүр тулан та шийдвэрлэнэ. Харин ширүүдүүлвээ.. тэгвэл та их ядарсан мэдрэмж авна. Ганц бие үхрийнхний хувьд шинээр танилцсан хүндээ өөрийгөө буруу илэрхийлэхээс болгоомжлоорой. Жилийн бүх л үед шинэ учралд таатай байна. Харилцаан дээр буруу ойлголцосны улмаас өөрийгөө бүрэн таниулахгүй "ХЭН Ч НАДАД ТОХИРОХГҮЙ ЮМ БАЙНА" гэж хайрын романсаа үргэлжлүүлэхгүй орхих төлөвтэй байна.

Эхлээгүй байж төгсгөх гээд байна. Харилцан буулттай байж ойлголцоно. Гэр бүлтэй үхрийнхний хувьд шинэ байшин авах, гэр бүлийн бизнес эхлүүлэх төлөвтэй. Гэр бүлийн цаашдын амьдралд сайнаар нөлөөлөх томоохон өөрчлөлтүүдийг хийх шийдвэр гаргалт таныг хүлээж байна. Хайртай хүний тань гомдол ирнэ. Тэрний гомдол зөвхөн танд биш өөртөө сэтгэл хангалуун биш байгаа гомдол байх болно. Та хайртай хүнийхээ нэг газраа эргэлдэж байгаа асуудлыг шийдвэрлэхэд туслаарай.

ИХРИЙН ОРД (5 сарын 21 – 6 сарын 20)
2026 оны гал морин жилд ихрийнхэн одоо байгаа байр сууриа хадгалж үлдэхэд анхаарал хандуулах шаардлагатай. Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх, нэг зүйлийг авах гэж нөгөөхийг золиослохгүй байхын тулд хичээгээрэй. Бүх зүйлийг хяналтанд байлгах нь чухал юм. Нэгийг ч орхигдуулахгүй..

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд таны ажил мэргэжил санхүү оны эхэн үед таатай байх бөгөөд одоо эрхэлж буй ажил мэргэжлээ жилийн дунд үеэс өөрчлөх төлөвтэй харагдаж байна. Та алхам тутамдаа суралцаж ахиж хөгжиж явдаг хүн билээ. Өөрийн шинэ хобби шинэ сонирхолоо олж нээн түүнийгээ хөгжүүлнэ. Шинээр бизнес эрхлэх төлөвтэй байгаа бөгөөд хэт өндөр зардал гаргах, өөр зүйлийг барьцаалан санхүү гаргавал эрсдэл үүснэ. Хөнжилийнхөө хэрээр хөлөө жийхэд аюулгүй. Бизнес эрхэлдэг ихрийнхэн үйл ажиллагаагаа өөрчлөн одоо байгаа бизнесээ зарах, солих төлөвтэй харагдаж байна.
Энэ онд санхүү өсөж буурсан төлөвгүй хөрөнгө оруулах, мөнгө хадгалахгүй хөдөлгөх, аз турших, ажил эхлүүлэх гэсэн урсгалтай байна.

ЭРҮҮЛ МЭНД: 2026 онд ихрийнхэн зөв хооллох шаардлагатай. Хэт хүнд хоол идэх, гадуур хооллохоос татгалзах шаардлагатай. Хамгийн эрүүл хоол гэрийн хоол. Ходоод, гэдэс ачаалал авах төлөвтэй байна. Их эрч хүчийг гаргахын тулд их цэнэгтэй байх шаардлагатай шүү дээ. Та цэнэгээ авахдаа жигд биш тэнцвэргүй, өөрийгөө тоохгүй байж байгаад гэнэт өөртөө анхаараад, сэргэлт аваад эхлэнгүүт буцаад хоол дасгал нойронд анхаарахаа больчоод байна. Таны бие арчилгаа авахдаа хурдан, чийрэг тул тогтмол өөртөө анхаарч байхыг зөвлөе. Бурханы бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй гэдэг дээ. Ихрийн ордныхон эрүүл чийрэг хүмүүс. Энэ сайхан биеийг улам сайхан авч явж тордох хэрэгтэй. Биеийн тэнцвэр алдагдвалд харшил, хамрын ханиаданд амархан өртөмтгий байхаар байна.

ХАЙР СЭТГЭЛ: 2026 онд бүх ихрийнхэн хайр сэтгэлийн тал дээр шийдвэр гаргана гэж байна шүү. Ганц бие ихрийнхний хувьд хайртай хүнтэй бол түүнтэйгээ хамт байх шийдвэр гаргаж эргэж буцалтгүй тэр хайрыг өөртөө авахын төлөө хөөцөлдөнө. Хайртай хүнгүй бол ганцаараа байх нь илүү өөрт тань тухтай санагдаж шинэ харилцааг амархан хүлээн авч зүрх сэтгэлээ нээхээргүй байна. Та ганц бие бол дахин хүчтэй дурлахаас нааш энэ байдал чинь өөрчлөгдөхгүй. Хүчтэй дурлал л таныг шийдвэрт хүргэж дөнгөнө. Гэр бүлтэй ихрийнхний хувьд хайртай хүнтэйгээ, хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа өөрчлөгдөнө. Илүү илэн далангүй, шинэ хэв маяг оруулж ирсэн жил байх болно. Гэр бүлийн гишүүн болгонд хувь хүний өөрчлөлтүүд явагдана.

Дахин шинээр хувь хүн талаасаа танилцах, танин мэдэх, одоо байгаа гэрийн дүрэм өөрчлөгдөн өөр зохион байгуулалтанд орох төлөвтэй. Гэрлэлт цуцлуулж буй ихрийнхний хувьд одоо түр тусдаа байхаас өөр ямар ч сонголтгүй байна. Харилцааг аварч үлдэх оролдлого бүтэлгүйтнэ. Өмч хөрөнгийн маргаантай. Талууд тайвширтал хэсэг орхиж байгаад эргэн бодож үзээрэй. Ийм хэсэг оруулдаг нь ихрийн ордны 2026 оны төлөв дээр ойр дотны хэн нэгнээс салж хагацах, хэсэг тусдаа байх хугацааны дараа зүрх сэтгэл эмчлэгдэж буй хөзөр гарч ирж байна. Эсвэл ямар ч нууц байхгүй ил байх, нөхцөл байдалд тохируулан өөрчлөгдөж уян хатан хандан харилцааг аварч үлдэх сонголттой тулна.

МЭЛХИЙН ОРД (6 сарын 21 – 7 сарын 22)
2026 оны гал морь жилд мэлхийний ордныхны хувьд азтай одтой эрсдэлттэй алхам хийсэн ч алдаа гаргахгүй тогтож үлдсэн жил байх болно. Цаашдын 4-7 жилдээ хийх ажил мэргэжил, шинэ салбар, амьдралын шинэ үерүү алхан орсон шинэ эхлэлийн сууриа тавих жил байх болно.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 оны гал морь жилд мэлхийний ордныхны санхүү арвин хуримтлалтай хадгалсан жил байна. Ажил мэргэжлийн тал дээр одоо эрхэлж буй ажил өөрчлөгдөхгүй харин ажил нэмэгдэх төлөвтэй байна. Хэд хэдэн ашигтай санал гарч ирэх бөгөөд та төдийлөн яарч шийдвэр гаргахгүй бололтой. Та дургүй явцгүй зүйлийг анхнаас нь үргэлжлүүлдэггүй. Ашиг өгөх зүйлд харин бүрэн эрч хүчээ дайчилдаг хүн юм. Ажил хэргийн тал дээр дутуу, цаашид өгөөжгүй орхигдуулсан жижиг зүйлсийг зарах, орхиж салж их цэвэрлэгээ явуулна. Ингэснээр та юунд төвлөрөх ёстой нь тодорхой болж гол зорилгодоо бүрэн анхаарлаа хандуулна. Харилцаан дээр ч тэр. Ирээдүйтэй ажилдаа байр сууриа хадгалан үлдэж улам ахиц гаргах төлөвтэй байна.

ЭРҮҮЛ МЭНД: Хэт их бодол, оюуны ачааллын улмаас оройтож унтах, оройтож идэх төлөвтэй байна. Толгойгоо бодлоо амрааж үс, хуйхны эрүүл мэндэд анхаараарай гэсэн байна. Орондоо орохдоо хэт их бодсон бодолтойгоо орондоо орсноор унтахгүй хөрвөөх дутуу амрах магадлалтай. Дутуу амарснаас хүзүү мөр чилнэ. Хэт их бодох биш бодлоо хуваалцаж, итгэлт хүнтэйгээ ярилцаж тайвширч, толгойны массажинд орж, бодол санаагаа цэгцэлж бичих зэргээр биеэ хайрлаарай.

ХАЙР СЭТГЭЛ: Заримдаа мэлхийнхэн өөрөө ч юу хүсээд байгаагаа ойлгохгүй араншин гаргаж байна. Хайртай хүн тань хайрлахад хайрыг бүрэн хүлээж авахгүй байх, ганцаараа баймаар байна гэсэн мөртлөө ганцаардахыг хүсэхгүй байх, бүх зүйл сайхан байхад нэг юм дутуу санагдаж хоосон мэдрэмж авах гэх мэт сэтгэл санааны зөрчилүүд их үргэлжилнэ.

Та бол нар юм. Нарыг тойрч гараг эрхэсүүдэд амьдрал байдаг. Нарны илч буурч болохгүй. Үргэлж дотроосоо гэрэлтэж гараг эрхэст амьдрал бэлэглэх илчээ түгээгээрэй. Өөрийгөө хайрлахаас, ойлгохоос, өөрөө гэрэлтэхээс эхэлнэ. Ганц бие мэлхийнхний хувьд жилийн дунд үед хайр сэтгэлийн адал явдал ихтэй харагдаж байна. Яах гээд байгаа нь тодорхойгүй таны ухааныг шалгасан хайр. Гэхдээ л та энэ хайрыг атгаж чадна. Гэр бүлтэй мэлхийний ордныхон одоо байгаа хэв маягаа өөрчлөхийг эргэн тойрноосоо шаардана. Мөн л таны хүссэнээр бүгд өөрчлөгдөнө. Шаардлагагүй урсгал зардлуудыг танах төлөвтэй. Таны анхааралд өртсөн асуудлыг та зууралдаж байгаад өөрийнхөөрөө засах дуртай. Эргэн тойрны хүмүүсийн өөрчлөлтөд өөрийн байр суурьнаас хандан зүтгэсээр байгаад өөрийнхөөрөө өөрчилнө. Та бүхнийг хяналтанд байлгаж сэтгэл хангалуун байхыг хүсэж байна.

АРСЛАНГИЙН ОРД (7 сарын 23 – 8 сарын 22)
2026 оны гал морь жилд арслангийн ордныхны хувьд нэгээс нөгөөд шилжсэн шилжилт хөдөлгөөн харагдаж байна. Яг л могой арьсаа солин гуужиж байгаа мэт өөрчлөлт. Миний шинэ намайг хар гэж байгаа юм шиг огцом өөрчлөлт. Өөрчлөлтөд хүртлээ дотроо тэсрэлт хийж, хүлцэн тэвчиж, өөрт байсан бүхнээ шатааж шинээр эхэлнэ. Энэ өөрчлөлтийг та л өөрөө хийж чадна. Өөрийгөө зовоох дайчлах, саад бэрхшээлтэй байх нь таныг улам хүчтэй хурц болгож өгнө. Амьдралын тань сайн муу өнгөрсөн ирээдүй бүх зүйл холилдож одоо цагт төвлөрсөн мэт санагдана. Та ангилан ялгаж цэвэрлэгээ хийхгүй бүгдийг шатаана. Чадалтай сайхан зүйл минь галд өртөхгүй гараад ирнэ гэдгийг та мэдэж байгаа. Нөхцөл байдалд захирагдана. Сул дорой асуудалд засах гэж зууралдахгүй зөнгөөр нь хаяна. Болохгүй бол тэр л биз гэж байгаа юм шиг араншин гаргана. Өөрөө өөртэйгөө дайн зарлахнээ.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: Одоо эрхэлж байгаа бүхнийг жилийн дундаас хойш, намар өвлийн саруудад өөрчилж шинэчлэнэ. Их том ажил атган авна. Хуримтлал үүсгэх таны санхүүгийн асуудлыг нэг мөр цэгцлэх том ажил, орон байрны суурь тавигдана. Жилийн эхэн дунд үед хэвийн үргэлжилнэ. Ажил хэргийн хамтрагч түншүүд болоод хүмүүст итгэх итгэлээ алдана. Өөртөө л найдаж өөрөөр ажиллах төлөвлөх ёстойгоо ухаарна.

ЭРҮҮЛ МЭНД: Надад тулах цэг өгөөч тэгвэл би дэлхийг өргөе гэдэг шиг заавал эрч хүч өгөх хэн нэгэн, гадны зүйл, нэмэлт сэргээш байх ёстой гэсэн бодолтой хичээдэг байсан бол 2026 онд та хэнээс ч юунаас ч хамааралгүй болж өөрөө хүчтэй байх ёстой гэсэн байр суурьлуу шилжиж байна. Хоолойнд анхаар гэсэн байна. Хурц амтлагчтай хоолноос татгалзахыг зөвлөе. Хэт хурц амттай шимтэйг түүж идсээр ходоод гэдэс хямрах хандлагатай байна. Эрүүл бөгөөд амттай хоол идэж байгаарай.

ХАЙР СЭТГЭЛ: 2026 онд арслангийн ордныхон хайр сэтгэлийн тал дээр ганц л асуулт асууна. Надтай хамт байх уу? үгүй бол баяртай. Таныг үргэлж ойлгодог хайрлах хайртай хүн тань хажууд чинь хамт байхаа илэрхийлвэл та байгаа бүх хайр халамжаа өгнө. Өөрийгөө ч хайрын төлөө өөрчилхөд бэлэн байна. Таныг үгүйсгэвэл танд эргэлзэж байвал би ч завгүй хүн дээ гэсэн шиг төдийлөн ач холбогдол өгөхгүй, тэр зөвхөн таны биеийг олж харахаас сэтгэлийг тань олж харахгүй хүйтэн хөндий байдал гаргах төлөвтэй байна. Ганц бие арслангуудын хувь хүн талаасаа сайн таньж мэдээгүй танилцаж амжаагүй байж хурдан гэрлэх шийдвэр, хамт байх шийдвэр гаргана. Жилийн бүх л үед хостой болох боломж нээлттэй байна.

ОХИНЫ ОРД (8 сарын 23 – 9 сарын 22)

2026 оны гал морин жилд охины ордныхон хоёр ч томоохон сорилт даван гарна. Нэгийг нь амжилттай давна. Нөгөөг нь дахин эргэцүүлэх шаардлагатай. Би энэ зүйлийг заавал хийх хэрэгтэй юу? гэж өөрөөсөө асуун эргэлзэх эргэлзээ, гацалт гарна. Зүрх тань юу хүсэж байна зүрхээ сонсоорой. Таны ухамсар хүсэхгүй байгаа зүйлдээ татагдан орох гээд байна. Таныг эргэн тойрны бүх хүмүүс дэмжиж тусална. Мөн жилийн дунд үе хатуу байгаа тул жилийн заслаа хийлгэх, энергээ хамгаалах сахиус зүүх, болгоомжтой байх шаардлагатай.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд төлөвлөгөөгүй томоохон гэнэтийн зардалууд гарна. Гэхдээ таны данс хотойхгүй. Одоо байгаа хуримтлалаа үр дүн тодорхойгүй хөрөнгө оруулалтанд оруулах, их удаан баригдах байшинд өгөх зэрэг өөрт хадгалахгүйгээр хурдан хэрэгжихгүй ажилд зарцуулах гээд байна. Та эрсдэлээ сайтар тооцож нягталж байж шийдвэр гаргаарай. Ажил хэргийн тал дээр өөрчлөлт хийн ийш тийшээ үсчихгүй үйл ажиллагааг сайжруулна гэсэн хатуу байр суурьтай шинэчлэлүүд хийсэн жил байх болно. Жилийн дунд үе гэхэд 2026 оны хийх ёстой бүх ажлаа амжуулаад дуусчихна. Хэрвээ та хүсвэл үүрэг хариуцлагыг давуулан биелүүлэх гэсэн баяртай сонголт танд байна.

ЭРҮҮЛ МЭНД: Энэ жил таны эрүүл мэндэд асуудал үүсэхгүй. Хэрвээ үүсвэл сэтгэл санаа дагасан хямралууд явна. Сэтгэлээ зүрхээ эрүүл байлгах тал дээр анхаараарай. Та ч биеэ их хайрлаж байна. Харин гэнэтийн гэмтэлд өртөх магадлалтай байгаа тул өөрийгөө хамгаалах сахиус, аюулгүй байдлаа хянан машин техникийн ажиллагаа хэвийн эсэхийг шалгах хяналтаа сайн хийгээрэй. Мөн хоолойн эрүүл мэндэд анхаар гэсэн байна.

ХАЙР СЭТГЭЛ: Ганц бие охиныхны хувьд жилийн эхэн болоод төгсгөл үед шинэ хайр гарч ирэх өндөр магадлалтай байна. Мөн хайранд итгэл алдарсан охиныхны хувьд дахин зүрх сэтгэлээ нээхгүй удаан байхаар байна. Шинэ учрал гарч ирсэн ч та тэгтлээ хичээхгүй, сэтгэл хөдлөхийг хүлээн ажиглана. Бас холбоотой байхаас татгалзахгүй. Гэр бүлтэй охиныхны хувьд хайртай хүнтэйгээ ойлголцоход хүндрэлтэй байна. Ойлголцох гэж хичээх тусам харилцаа хөндийрнө. Тэрнийг харахдаа танихгүй хүн харж буй мэт өөр зан чанаруудыг нь олж мэднэ.

Магадгүй та хэт эмзэг байна уу? юмсыг хэт ургуулан бодож хүндээр хүлээж аваад байна уу? Харилцах эвээ олохгүй байна. Гэхдээ харилцаа ширүүдэхгүй. Хайр сэтгэлийн хойноос хөөцөлдөхгүй хүний араас хайр өөрөө хөөцөлддөг гэдэг шиг орхиход хайр сэтгэл зөөлөн тайван халамжилсан аястай байна. Та бүхнийг болгох гэж зүтгэхгүй танд ирэх хайрыг итгэлтэй хүлээн аваарай. Толинд инээмсэглэж харвал инээмсэглэсэн л дүрс үзэгдэнэ.

 Жинлүүрийн орд нь (9 сарын 23 – 10 сарын 22)

2026 оны гал морин жилд жинлүүрийн ордныхны хувьд азын галт бөмбөг атган авсан жил байх болно. Гэвч галт бөмбөгийг барихад гар түлчих гээд хэцүү учир хамгаалах бээлийгээ зэхэх шаардлагатай. Амьдралыг тань гэрэлтүүлэх ховорхон сайхан зүйл таны амьдралд тохионо. Үнэ цэнэтэй зүйл үнэтэй байдаг. Зардал арчилгаа их орно шүү.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд жинлүүрийн ордныхон ажил хэрэгээ үргэлжлүүлэн ажиллах төлөвтэй байна. Мөн өмнөн хийж байгаад орхисон ажлаа сэргээн үргэлжлүүлэх өндөр магадлалтай байна. Санхүүгийн хувьд орлого зарлага тэнцүү байх бөгөөд ашиг олохоос илүү ажлын бат бэх суурь, сэтгэл ханамжинд чиглэсэн сайжруулалт ихээхэн явагдана. Одоо байгаа байр сууриндаа хүрэх гэж та олон зүйлийг даван туулжээ. Дахин алда гаргахгүй зөв байх гэсэн зарчим баримтлан төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилна.

ЭРҮҮЛ МЭНД: Үс хуйхны эрүүл мэндэд анхаарах, гэдэс дотрыг гэнэт цочроох буруу хэв маяг хоол хүнснээс татгалзах шаардлагатай гэж хөзөр зөвлөж байна. Сэтгэл санаа тань их өөдрөг гэгээлэг бүхнийг чадна болгоно гэсэн тэмүүлэлтэй байх бөгөөд сэтгэлийн хүчээр биеийн эрчим хүч ч өндөр байх нь.

ХАЙР СЭТГЭЛ: Хайр сэтгэлийн харилцаан дээр ээдрээтэй байгаа жинлүүрийнхэн цоо шинэ шинэ хэв маягаар харилцаагаа авран үргэлжлүүлнэ. Ганц бие жинлүүрийнхний хувьд жилийн дунд үед хайрын адал явдалтай байна. Та амархан дурлах хандлагатай байна. Хайрын харилцаа төлөвлөж амжаагүй байтал маш хурдан хэд хэдэн үе шат ахина.

Гэр бүлтэй жинлүүрийн ордныхон бүх зүйлд сэтгэл хангалуун байж амьдралын утга учир бол гэр бүл гэсэн үлгэр жишээг бүгдэд харуулна. Үүний зэрэгцээ атаархал ч ирнэ. Гадны хар эрчим нөлөөг гэр бүлдээ битгий оруулаарай. Бусдын зөвлөгөөг бүү ав. Гэр доторхи асуудал гэртээ л байхдаа жаргалтай. Бүл нэмэгдэх төлөвтэй байна.

Хилэнцийн орд (10 сарын 23 – 11 сарын 21)
2026 оны гал морь жилд хилэнцийн ордныхон өмнөх оны дуусгаагүй ажилтайгаа орно. Хавар намрын үед амьдралыг цэцэглүүлэх томоохон үйл явдлууд болно. Их олон ажлын ард гарсан амжилттай жил байх төлөвтэй байна.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд хилэнцийн ордныхон тушаал дэвших, шинэ бизнес эхлүүлэх өндөр магадлалтай байна. Амжилттай байх бүх тоосгыг та урьдчилж өрсөн учраас амжилт амттай бөгөөд байр суурь ганхахгүй. Эрсдэл гаргахгүйн тулд олон зүйлсээс та татгалзана. Бусдын тусламжийг авахаас бүү татгалзаарай. Ганцаараа биеэ дайчилж зүтгэх гээд байна. Уулын оройд гарч зогсоод энэ зөвхөн миний ялалт гэж орчлон ертөнцөд тунхаглан туг хатгана.

ЭРҮҮЛ МЭНД: Толгой, хүзүү мөр нуруу ачааллана. Жингийн илүүдэл танд зохимжгүй бөгөөд хэт ачаалал авахгүй тогтмол дасгал хөдөлгөөн өдөр болгон хийхийг зөвлөж байна.

ХАЙР СЭТГЭЛ: 2026 онд хилэнцийн гэр бүлд бүл нэмэгдэх өндөр магадлалтай байна. Гэр бүлдээ хөрөнгө оруулахуйц шинэ байр худалдан авах, гэр бүлийн бизнес эхлүүлэх, хайртдаа хайртайгаа дахин нотлон харуулах үйлдлүүдийг хийнэ. Ганц бие хилэнцүүдийг өмнө хэнд ч дурлаж байгаагүй мэт дурлуулах шинэ хайр дурлал хүлээж байна. Яагаад ч юм энэ удаад бүх зүйл бүтэмжтэй, байх ёстойгоор зөв харилцаа эхэлж үргэлжилнэ. Ганц бие хилэнцүүдийн ганцаараа явах үе дууссан байна. Хайрын тал дээр ивээлтэй ээлтэй жил байна.

НУМЫН ОРД (11 сарын 22 – 12 сарын 21)
2026 оны гал морин жилд нумын ордныхон гурван галт бөмбөгөөр жонглёрдоно. Бөмбөгийг тань дундаас нь шүүрч авах оролдогууд хэд хэд гарах бөгөөд та л галт бөмбөгийн эзэн байж амжилт ялалтыг өөртөө авах нь чухал юм.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд нумын ордныхон ажлын тал дээр байр сууриа бэхжүүлэх жил байна. Тушаал дэвших өндөр магадлалтай. Бизнесийн салбарын нумууд үйл ажиллагаагаа томруулна. Амжилт санхүү цэцэглээд зогсохгүй нэр хүнд алдар нэр танд ирнэ.

ЭРҮҮЛ МЭНД: 2026 онд нумын ордныхны эрүүл мэнд харшилд өртөмтгий байх хандлагатай байна. Бие халуу шатах, хуурайших магадлалтай байгаа тул цэвэр ус сайн уухыг зөвлөе. Энэ жил стил имижиндээ түлхүү анхаарч хурц тод өнгө, шинэ хэв маяг, үнэртэй ус анхилуун үнэр, тансаг эрүүл хоол таныг ихээхэн хөглөж эрч хүчтэй байлгана.

ХАЙР СЭТГЭЛ: Хайр сэтгэлийн тал дээр харилцааны эхлэлийг сайхан тавих боловч хэлсэн амлалтандаа хүрэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Харилцаа ойлгомжгүй, хөндий болсон үед л анхаарал хандуулж, бэлэг сэлт, амлалт өгөх хандлага ажиглагдана. 2026 онд хайр сэтгэлийг идэвхтэй хөөцөлдөхөөс илүүтэйгээр, харин хайр өөрөө таныг зорин ирэх хандлагатай байна.

Ганц бие нумынхны хувьд жилийн турш учрал тохиох боломж нээлттэй бөгөөд хурдан шийдвэр гарган харилцаа эхлүүлэх магадлал өндөр. Өөртэйгөө ижил ажил, мэргэжилтэй хостой болох хүсэл давамгайлах бөгөөд энэ нь танд илүү ойлголцол, амар тайвныг мэдрүүлэх болно. Гэр бүлтэй нумынхны хувьд орон гэрээ томруулах, хүүхдүүдийнхээ ирээдүйд чиглэсэн оюуны томоохон хөрөнгө оруулалт болох сургалт, боловсролыг тууштай дэмжинэ. Санхүүгийн тал дээр гол шийдвэрийг өөрсдөө гаргаж, харин гэр бүлийн гишүүдээ бие даан хөгжиж, хариуцлага хүлээх орон зайг үлдээдэг нь нумын зан чанар юм. Учир нь хүн бүр өөрийн хүчээр бие даах ёстой гэж та үздэг.

Матрын орд (12 сарын 22 – 1 сарын 19)
2026 оны гал морин жилд матрын ордныхон эхнээсээ л шийдвэртэй зорилготой зоригтойгоор шинэ ондоо орно. Жилийн дунд үед таныг шантраах асуудал үүсэх бөгөөд энэ уналт нь таныг улам хүчирхэг болгож дахин зөвөөр илүү амжилттай эхлэх боломж болно. Та азгүйтлийг ч өөрт ашигтайгаар эргүүлж чаддаг ховорхон чадвартай хүн билээ.

АЖИЛ МЭРГЭЖИЛ САНХҮҮ: 2026 онд матрын ордныхон хэд хэдэн ажил зэрэг эрхэлнэ. Ашиг бодохоос илүү сэтгэл ханамж чанарт тулгуурлавал амжилт зэрэг зэрэг ирнэ. Жилийн дунд үеэс санхүүгийн байдал болоод ажил жигдэрч бүх зүйлс цэгцтэй болж та сэтгэл хангалуун дүүрэн байна. Заримдаа яагаад ч бүтэхгүй зүйлс гэж байдаг. Таны маш их хийхийг хүссэн нэг салбар амжилт олохгүй үнэнтэй нүүр тулна. Энэ нь танд ч хүндрэл учруулахгүй. Та дурласан зүйлээсээ салж байгаадаа л харамсана.

ЭРҮҮЛ МЭНД: 2026 онд матрын ордныхныг тулгуур эрхтэн, үе мөч, хоолойндоо анхаараарай гэсэн байна. Биенд зовиур илэрвэл дор дор нь арга хэмжээ авахгүй тулгаж хүндрүүлж байж хөдлөх гээд байна. Буруу зуршилаа хаях цаг нь иржээ. Таны хэрэглэдэг зүйлс хоол танд шим, тайвшрал, амралт өгч чадаж байгаа юу? Хэв маягийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага гарна.

ХАЙР СЭТГЭЛ: 2026 онд матрын ордныхон хайр сэтгэлийн тал дээр яг одоогийнх шигээ байж болохгүй гэсэн дохио авна. Цаг цагаараа байдаггүй шиг цаг үеэ даган өөрчлөгдөх шаардлагатай. Талууд аль нэг нь цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй байна. Харилцаа хурцадсан ч муугаасаа илүү сайн сайхан нь хэд дахин илүү байгаа тул харилцаагаа аварч чадна.

Зөрчлийг эерэг зөв замаар шийдвэрлэж чадна. Эсвэл таны талд асуудал шийдэгдэнэ. Дандаа зөв талыг баримталж талууд шийдвэр гаргана. Сэтгэл хөдлөлөөр хандахгүй. Ганц бие матрын ордныхон гэрлэлт, сүйн бөгжнөөс өмнө хүүхэдтэй болох өндөр магадлалтай байна. Таны найдахгүй хүн танд зөвшөөрөх хандлагатай. Таныг энэ хүн ч намайг тоохгүй байх даа гэсэн бодолтой байхад тэр хүн аль хэдийнээ таныг нууцхан харж явж байна. Таныг дотроо их сайнаар боддог үнэлдэг. Сэтгэлээ илчлээд үзэхэд гэмгүй. Муу мэдээ эхлээд сонсоод дараа нь огцом эргэж байгаа сайн хөзөр учрал.

Тэгэхээр ганц бие матрууд юу ч болсон, урдаас тань мөндөр, цас бороо холилдож шуурч байсан ч нэг л удаа сэтгэлээ илчлээд гэнэт чимээгүй болоод орхичих. Сайн мэдээтэй. Гэр бүлтэй матрынхны хувьд гэр бүлтэй холбоотой үл хөдлөх хөрөнгө зайлшгүй шийдэх ёстой албан бичгийн асуудлыг зохицуулна. Амжилттай шийдэгдэнэ. Хуучин эд зүйлсээ зарах, шинэчлэх шинэчлэлтүүд ихээхэн явагдана. 2026 онд таны сонголтууд илүү том, нүсэр, хүнд өнгөнүүд зонхилж сонголт хийж байна. Хүүхдүүдийн хөзөр их сайн гарч ирсэн байна. Хүүхдүүд амжилттай, хүссэн сургуульдаа орж баярлуулна. Таны хайр сэтгэлийн харилцаанд романтик байдал дутагдаж байна. Зөвхөн баяр ёслолоор мөнгөтэй байж баярлуулах ёстой гэсэн дүрэм байхгүй тиймээ? Жижиг зүйлээс ч баяр таашаал мэдэрч болдог. Та бодож үзээрэй.

ХУМХЫН ОРД – (1 сарын 20–2 сарын 18)
2026 оны гал морин жилд хумхын ордныхон тун завгүй байна. Бүтэн ном бичихээр их адал явдал өрнөнө. Таны амьдрал шүүлтэнд орно. Их цэвэрлэгээнд орно. Таны хажууд хэн үлдэх, хэн танд чин сэтгэлээсээ хайртай, та цаашид юу хийх зэрэг бүгд тодорхой болно. Энэ жил таны хувьд сайн байх бөгөөд гэр бүлийнхэндээ хамгаалалт сахиус авах, мөн гэр бүлийнхэндээ бүх хайртай хүмүүсээ даатган жилийн засал сайн хийлгээрэй.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: 2026 онд хумхын ордныхон ажил хэргийн тал дээр өөрчлөлт ирнэ. Тушаал дэвших бол түр зуурын алба хаших, бизнес эхлүүлвэл ганц удаа ашиг олоод цаашид үргэлжлүүлэхгүй, шинээр эхлүүлсэн ажил удаан үргэлжлэхгүй байх төлөвтэй байна. Тогтвортой ажил эрхлэгчид өөр албанд томилогдох, ажил мэргэжлээ сольж хийх зэрэг өөр арга барилаар ажиллана. Санхүүгийн төлөвлөгөөгүй зардлууд их гарах бөгөөд таны хуримтлал аминд орно. Нэмж хуримтлал үүсгэхгүй орлого зарлага тэнцүү, өрөнд орохгүй тогтож үлдэхээр харагдаж байна.

ЭРҮҮЛ МЭНД: Эрүүл мэндийн тал дээр хоол боловсруулах эрхтэн, нуруу хөлний эрүүл мэндэд анхаар гэсэн байна. Таны хоол удаан шингэх төлөвтэй байгаа тул шингэц сайтай хоол идэхийг зөвлөе. Мөн тогтмол алхах нь таны эрүүл мэндэд тустай. Хөлд эвтэйхэн гутал өмсөж алхангаа эрүүлжиж, оюун бодлоо цэгцлээрэй.

ХАЙР СЭТГЭЛ: Хайрын тал дээр 2026 онд таны хамгийн чухал хайр бол та өөрөө байх болно. Өөрийгөө хайрлах, хэрхэн амьдралдаа сэтгэл хангалуун байх вэ? гэж өөртэйгөө тэмцэж өөрийгөө чагнана. Өөрийгөө өөрчлөх хэрэгтэй юу? гэж өөрөөсөө үргэлж асууна. Юмс үзэгдэл, цаг хугацаа, амьдрал, хүмүүс, би гэсэн сэдвүүдийг бодно. Өөрийгөө бүрэн дүүрэн ойлгох аялалд гарна. Таныг эргэн тойрны хүмүүс тань маш их халамжилж дэмжинэ. Та харин хариу хайр өгөхгүй хайрыг хүлээн авна. Ганц бие хумхынхны хувьд жилийн эхнээс намар хүртэл хайр сэтгэлийн учрал ихтэй байх нь. Танд сэтгэлээ илчлэх хүмүүс. ХҮМҮҮС гарч ирнэ. Та харин шууд хүлээж авахгүй. Сонсоод өнгөрнө. Эхлээд өөртөө амлалт өгч өөртөө хайртай, сэтгэл хангалуун болсны дараа хайрыг хүлээж авна. Эхлээд өөртөө дурлахыг илүүд үзэж байна. Та хүнд дурласан үедээ өөрөө түүнийгээ ойлгодоггүй. Дурлал гээчийг ойлгодоггүй. Яагаад хүмүүс бие биедээ татагддаг юм бол? гэж боддог. Дурласан хүнтэйгээ яаж харьцахаа мэддэггүй. Юунд нь хайртай болсноо ойлгохгүй. Хамт байхад таатай таныг ойлгодог байхад шалгуур тавихгүй хамт байгаад байх хандлагатай байна. Харин таныг бодож дуусахыг хүлээх хүн нь хэр их бол. Таны урд цэцэг байлаа гэж бодоё. Гэтэл та эхлээд цэцэг гэдгийг олж харахаасаа өмнө өөр олон талаас дүн шинжилгээ хийж боддог.

Түүнээсээ болоод дуусашгүй эргэлзээ, хариу өгөхгүй удах зэрэг ойлгомжгүй байдал үүсгэдэг. Цэцгийг цэцэг хэвээр нь бодитоор нь хараад үнэрлэж үзэх, өөртөө байлгах эсэхээ хурдан шийдээрэй. Цэцэгний харшилтай бол хурдан өөрөөсөө холдуулах гэх мэт. Тэгэхгүй өөр зүйлд сатааран бодож байх зуур шинэ хайр таныг ойлгохгүй нисэн одно. Гэр бүлтэй хумхынхны хувьд жилийн сүүл үед эмх замбараагүй байдал үүснэ. Хамтдаа давж гарах ёстой шалгуур гарч ирнэ. Хайрт тань таныг маш ихээр халамжилна. Түүний урмыг бүү хугалаарай. 2026 онд гэр бүлтэй хумхынхан байнга харж байх ёстой жаахан хүүхэд шиг зан гаргах төлөвтэй байна. Эргэн тойрноосоо анхаарал их шаардана. Тэднийг дэмжихээс илүү энэ жил өөрийгөө дэмжүүлж өөрийн санаагаа тунхагласан байр сууринд шилжиж байна. Гэр бүлийн удаан хүлээсэн мөрөөдөл биелэнэ.

ЗАГАСНЫ ОРД (2 сарын 19 – 3 сарын 20)

2026 оны гал морь жилд загасны ордныхон амьдралдаа олон таатай зүйлийг ОЛОХ жил байх болно. Таны амьдралын сэтгэл ханамжын сав нэг л дүүрэхгүй явсан бол энэ жил дүүрэх болно.

АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ: Жилийн эхэн хаврын улиралд та томоохон ажлын, хуримтлалын, амжилтын сууриа тавьж өгнө. Удаан хойшлуулсан тоосонд дарагдсан зүйлсээ ч сэргээнэ. Эхлэлийг их амархан тавина. Үнэндээ та анхны алхамаа зөв хийчихэд л болох байсныг ухаарна. Ажил хэрэг жигд намуухан хурдаар ахиц дэвшилттэй өссөн үзүүлэлттэй байна.

ЭРҮҮЛ МЭНД: Нүдний хараа, хүзүү мөр чилэх, нуруу бөөрөнд анхаараарай гэсэн байна. Танд нэг дор огцом ачаалал авахгүйгээр тогтмол дасгал хөдөлгөөн хийх нь тустай байна. Сэтгэлийн хүчээр, сэтгэлийн тэнхээгээр таны амжилт хамааралтай байдаг. Сэтгэл санаа өргөх эрч хүч авах нэмэлтүүдийг эерэг эрүүл гэсэн бүхнийг сонгож байгаарай.

ХАЙР СЭТГЭЛ: Хайр сэтгэлийн жимс тийм ч амархан амруу тань өөрөө ороод ирэхгүй бололтой. Хайртай хүнээ өөрчлөх, хайрын харилцаагаа сайжруулах бүхий л үйлдлийг та хийх болно. Үүндээ ч та ялалт байгуулна. Харин хайр хүссэнээр тань ирэх мөчид та хичээхээ болино. Та зөвхөн тэр хүнд зориулж өөрчлөгдсөн болохоо ойлгоно. Үнэндээ хайрын жимсийг идэхийн тулд бүгд хичээж услах ёстой. Тунг нь тааруулж тэр хүнд бас хичээх зай үлдээгээрэй. Хэтэрхий үнэтэй олдсон хайр таныг өөрийгөө ч ойлгохгүй байдалд хүргэнэ.

Хэт хичээсэндээ ядрах ч юм уу урам хугарсан байдал мэдэрнэ. Ганц бие загасныханд жилийн бүх л үед тэр тусмаа жилийн дунд үед хайр сэтгэлтэй учрах төлөвтэй байна. Бие биедээ таавар таалгасан сонирхолтой харилцаа үүсгэнэ. Яаран хостой болох дотносох шийдвэр гаргахгүй. Үйл явц хэрхэн өрнөж байгаа нь, бага багаар дэлбээгээ нээж байгаа нь танд таалагдана. Гэр бүлтэй загасныхны хувьд жилийн эхэн хагаст тун таатай байна. Баяртай үйл явдалууд, гэр бүлд хөрөнгө оруулахуйц шинэ томоохон худалдан авалт хүлээж байна. Жилийн сүүл хагаст гэр бүлийн гишүүн бүр өөрийн дүрэмтэй болно. Нэгдсэн дүрмэнд захирагдахгүй бүгд өөр өөрийн хаант улсыг гэр дотор үүсгэнэ.

2026 онд бүх загасныхан хайр сэтгэлийн тал дээр хүн танд яаж харьцана ижил хариутай байх шаардлагатай. Нэг дор бүх хайраа гаргах, хариу хайр хүлээх, үл ойлгоцлын улмаас өөрийгөө хайртай хүмүүсээсээ тусгаарлах гомдох гэх мэт жигд бус харилцаатай байхаар байна. Тунг нь тааруулж чадвал та хайртай хүмүүсээсээ дотно чухал нандин мэдрэмж аван хайрын хүчээр орчлон хорвоог өнгөлөг итгэлтэйгээр харна


2026 оны ордын зурхай
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ