Монголын Үндэсний мал эмнэлгийн холбооноос “Орон нутгийн мал эмнэлгийн үйлчилгээний хөлс олгогдоогүй” асуудлаар Сангийн яаманд шаардлага хүргүүлээд буй.
Орон нутгийн малын эмч нарын төлөөлөл "Галзуу үхэртэй хашаанд, эмнэг адуутай бэлчээрт, бог малыг хөлдөж чирч халдварт, халдваргүй өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх нөр хүнд ажлыг сэгсийж, сайртталаа, хуруу гараа хайрагдтал явж хийдэг малын эмч нарынхаа хөдөлмөрийн хөлсийг улс өгөлгүй он дуусгаж байгаа юм байна. Хүнд ажилтай хамгийн хямд хөлстэй ШООВДОРЛОГДСОН хүмүүс бол малын эмч нар. Их хүлцэнгүй, хүлээцтэй хүмүүс юмуу эсвэл ....... хүмүүс юм уу. Төрийн албаныхан доод тал нь сард сая гаруй жилд 10 хэдэн сая төгрөгийг ширээний ард дулаан газар сууж байгаад авчхаад бага байна нэмүүлнэ гээд бгаа биз дээ. Эрсдэлтэй ажилд зүтгэж, бэртэж гэмтсэн ч хөлөө чирээд босоод ажлаа үргэлжлүүж байгаа. Малын эмч нар нэмүүлэх тухай ер дуугараагүй, одоо мөрдөж байгаа өлөн зэлмүүн тарифаараа хийсэн зүтгэсэн ажлын минь хөлсийг өгөөч өр ширнээсээ гаръя л гээд байгаа. Эмийн худалдааны газрууд, ажилчид цалин,төлбөрөө нэхэж байна, ар гэр, үр хүүхдүүд нь амаа тосоод хүлээж байна. Яасан хүний төлөө биш нийгэм, дарга, удирдлагууд бнаа. Эрүүл хүнс, хүнсний аюулгүй байдлын төлөө номер нэгд явж бгаа хүмүүс чинь МАЛЫН ЭМЧ НАР шүү дээ. Одоо зарим газар халдварт өвчин гарсан, малын эмч нар л явж байна. Хөлсгүй бол бүү хөдөл. Хамгийн муу хөлсөө нэмүүлэхийн төлөө тэмц. Хамгийн үнэтэй мэргэжил, ажил үйлчилгээг бүү үнэгүйдүүл. Хүн төрлөхтний эмч нар шүү Та нар минь" гэв.
Энэ онд малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ онд улс даяар 1000 гаруй аж ахуйн нэгж үйлчилгээ үзүүлсэн ч үйлчилгээний хөлс болох нийт 20.1 тэрбум төгрөгийг олголгүй төрийн сан хаажээ. Хэрвээ эдгээр ААН мөнгөө авч чадахгүй бол ирэх онд малын халдварт өвчин олноор гарах эрсдэл бий болно гэж тус холбооноос анхааруулаад байгаа юм.
| Малын эмч: Галзуу, эмнэг, халдвартай малыг эмчилдэг хүмүүсийнхээ цалинг өгөлгүй он дуусгалаа |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57
Алхах боломжтой хот бол амьдрахад хамгийн таатай хот
2026-06-30 14:48:32
ОХУ-д авлигачдад цаазын ял оноох хуулийн төсөл өргөн барив
2026-06-30 10:52:59
ТЦА-ны даргаар томилогдсон Б.Ганчулуун ₮1.2 тэрбумын орон сууц, ₮876 саяын зээлтэй
2026-06-30 10:44:48
25 жилийн турш сугалаа авсан эмэгтэй 1 сая долларын азтан болжээ
2026-06-30 10:29:52
Насанд хүрээгүй хүүхдүүдэд сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2026-06-30 10:06:15
20 жилийн турш бусдын регистрийн дугаарыг оршин сууж байсан гадаад улсын иргэнийг илрүүлжээ
2026-06-30 09:52:06
Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
2026-06-30 09:39:15
Венесуэлд газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүний тоо 1719 боллоо
2026-06-30 09:33:39
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34