Б.Б миний бие 2022 оны 05 дугаар сард Зил-131 маркийн бор ногоон өнгийн автомашиныг 25 сая төгрөгөөр худалдан авсан, эхнэрийн хамаатан болох О.Б тус машиныг зээлээр худалдаж авахаар гуйхаар нь зөвшөөрч машиныг өгч явуулсан ч төлбөрөө өгөөгүй. Гэтэл миний машин Завхан аймагт авто тээврийн осолд орж, Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцсон, авто машины зах зээлийн үнийг 22 сая гэж үнэлсэн, осол гаргасан жолоочоос 10 сая төгрөгийг хохиролд тооцож авсан, шүүхээс тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо эзэмшиж байсан этгээдээс иргэний журмаар нэхэмжлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Иймд Б.Б миний өмч болох Зил-131 маркийн бор ногоон өнгийн автомашины үнэлгээ болох 22 сая төгрөгөөс үлдсэн 12 сая төгрөгийг зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу О.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.
О.Б тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Б.Б-с тус машиныг худалдаж аваагүй, харилцан тохиролцож, ашиг хуваах байдлаар хамтран ажилласан. Тус машиныг унаж осол гаргасан М.М нь хохиролд 10 саяыг Б.Б-д өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэх тайлбар гарган маргажээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 06-р сард хэргийг хэлэлцээд: Зохигчдын хооронд автомашин 22 сая төгрөгөөр шилжүүлэх нөхцөл бүхий зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй, автомашинд 2,9 сая төгрөгийн хохирол учирсан тул нэхэмжлэгч Б.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр оролцсон, улмаар шүүгдэгч М.М-с автомашины хохиролд 10 сая төгрөгийг хохиролд төлсөн гэх агуулгатай дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09-р сард хэргийг хэлэлцээ: Талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-д заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан, хариуцагч нь эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглуулж буй этгээдэд бүрэн бүтэн буцааж өгөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй гэж үзэж хариуцагч О.Б-с 12 сая төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
Хяналтын шатны шүүх: Зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлсон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, харин нэхэмжлэлийг хангахдаа тухайн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдалд бүрэн дүгнэлт хийгээгүй гэх дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
| Зээлээр өгсөн машин нь осолд орж, үнэлгээний зөрүү нэхсэн ч хүчингүй болгожээ |
2025-12-27 10:00:00
2025-12-26 13:20:53
2025-12-26 12:57:48
2025-12-26 13:20:53
2025-12-26 12:57:48
2025-12-26 12:35:08
2025-12-26 11:45:35
1876 айлын газрыг чөлөөлж, III, IV хороололтой дүйцэхүйц "Сэлбэ" хотыг барьж эхэллээ
2025-12-26 11:36:25
Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
2025-12-26 11:09:48
Д.Эрдэнэсүрэнд хориг тавьсныг ОУЭШ дэг журмын заналхийлэл гэж мэдэгдлээ
2025-12-26 10:49:32
Нэгдүгээр сарын эхэн үе ОЖД-аас дулаан байна
2025-12-26 10:09:36
Малын эмч: Галзуу, эмнэг, халдвартай малыг эмчилдэг хүмүүсийнхээ цалинг өгөлгүй он дуусгалаа
2025-12-26 10:02:00
Зээлээр өгсөн машин нь осолд орж, үнэлгээний зөрүү нэхсэн ч хүчингүй болгожээ
2025-12-26 09:44:08
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна
2025-12-26 07:37:55
Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна
2025-12-26 07:36:03
2026 онд болох баяр наадмуудын цаглабар гарлаа
2025-12-25 16:45:36
2025-12-25 16:41:36
Ирэх онд Дамба, Гандан, Цайз зэрэг 9 байршилд мөнгийг нь өгч, газар чөлөөлнө
2025-12-25 16:02:31
"ХДХВ/ДОХ-оор өвчилсөн 12 иргэнийг олж хяналтад оруулахгүй бол халдвар тараагаад явах аюултай"
2025-12-25 15:27:43
2025-12-25 14:41:57
“Милан-Кортина 2026” өвлийн паралимпын наадамд монгол улсаас гурван тамирчин оролцоно
2025-12-25 14:36:12
Таксины төлбөрийг ПОС машинаар хийлгэж, картыг нь солин авч залилж байна
2025-12-25 13:30:23
Б.Энхтүвшин: Иргэд шинэ оноо шатахууны хомстолгүй давна
2025-12-25 13:19:01
Хоёр аккумлятор, нэг данхраад хулгайлсан залууд хоёр жилийн ял оноолоо
2025-12-25 12:50:09
Сэлбэ нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөөг олон улсын стандартад нийцүүллээ
2025-12-25 12:31:27
2025-12-25 11:13:48
Татварын өртэй компаниудын дансыг хаах бус, 80 хувийг нь битүүмжилнэ
2025-12-25 11:09:57
2025-12-25 10:12:29
2025-12-25 09:29:48
2025-12-25 09:23:26
2025-12-25 09:17:31
2025-12-25 09:14:40
Улаанбаатар 13 хэм хүйтэн байна
2025-12-25 08:08:51
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна
2025-12-25 07:57:10