Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Тодруулбал, гэмт этгээдүүд баар, караоке зэрэг үйлчилгээний газраас гарч буй иргэдийг онилон, тухайн газрын гадаа бэлэн такси мэт хүлээж зогсон үйлчлүүлэгчийг тээвэрлэн зорьсон газарт нь хүргэж өгдөг. Улмаар төлбөрийг ПОС машинаар төлүүлэх нэрийдлээр иргэний банкны картыг авч, өөр ижил төрлийн картаар сольж, нууц кодыг нь мэдэж авсны дараа тухайн иргэний данснаас мөнгө залилж авсан хэрэг гарч байна.
Ийм төрлийн гэмт хэрэг нь ихэвчлэн:
• Согтууруулах ундаа хэрэглэсэн,
• Анхаарал болгоомж сул,
• Танихгүй тээврийн хэрэгслээр зорчсон
иргэдийг онилж үйлдэгдэж байгаа нь тогтоогдож байна.
ИРГЭД ТА БҮХЭН
• Албан ёсны такси үйлчилгээ ашиглах;
• Банкны картаа бусдад гардуулж өгөхгүй байх;
• ПОС машинаар төлөхдөө төлбөрийн үйл явцыг өөрөө хянах;
• Нууц кодоо хэнд ч хэлэхгүй байх;
• Сэжигтэй тохиолдолд нэн даруй Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд мэдэгдэнэ үү.
| Таксины төлбөрийг ПОС машинаар хийлгэж, картыг нь солин авч залилж байна |
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
2026-07-01 15:22:32
Нийслэлд махны үнэ буурч, төмсний үнэ өсөв
2026-07-01 12:06:14
Сүхбаатар аймагт 28 монгол тарвагыг сэргээн нутагшууллаа
2026-07-01 10:33:48
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон 2 жилийн хорих ялыг 40 саяар торгох ял болгож өөрчиллөө
2026-07-01 10:09:51
Хүй долоон худагийн наадмын цогцолборын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэнэ
2026-07-01 10:01:54
Хилийн боомтуудын 07-р сард ажиллах цагийн хуваарь
2026-07-01 09:38:32
Наадмын тасалбар 6 минутын дотор дуусч, шагийн үнэ 400 мянган төгрөгт хүрэв
2026-07-01 09:21:28
Хэнтийд 1.3 тэрбумаар барьсан цэцэрлэгийн тоосго нь бутарч унаж эхэлжээ
2026-07-01 06:28:57