Батлан хамгаалахын сайдын өгсөн үүргийн дагуу “Оюутан цэрэг” сургалтаар дамжуулан иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэрэг-эх оронч үзэл хүмүүжлийг түгээн дэлгэрүүлэх хүрээнд Зэвсэгт хүчний 123, 167, 186 дугаар ангиуд 7 дугаар сарын 13-ны өдөр “Оюутан цэргийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгууллаа.
Өдөрлөгт оюутан цэргүүдийн ар гэрийн төлөөлөл оролцсон бөгөөд тэдэнд мэргэжил олгох сургалтыг сурталчлах, цэргийн сургалт, бэлтгэлийн явц, ар тал, ахуй нөхцөлийг танилцуулах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлахад чиглэж хэд хэдэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байна. Ингэхдээ оюутан цэргийн эцэг эхтэй хамтран явуулсан цэргийн албаар бахархах үзлийг түгээсэн соёл хүмүүжлийн ажлууд нь эерэг уур амьсгалыг улам бүр бэхжүүлж чадсан юм.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхан уригдан ирсэн ар гэрийн төлөөлөлд “Оюутан цэрэг” сургалтын явцын талаар мэдээлэл хүргэж, дайчид жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтоор бэлэг барилаа.
Зэвсэгт хүчний 167 дугаар ангийнхан “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж байгаа бүрэлдэхүүнийхээ бие бялдар сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, хамт олны идэвх санаачилгыг өрнүүлэх зорилгоор "Цэрэгжлийн буухиа" тэмцээнийг 4 цэгээр явуулсан ба нийлбэр дүнгээр дэслэгч Б.Алтайхүү захирагчтай III мотобуудлагын салаа, дэд байрт дэслэгч Ч.Амин -Эрдэнэ захирагчтай I мотобуудлагын салааны баг тамирчид шалгарсан юм. Мөн оюутан цэргүүд эцэг эхдээ сургалтынхаа ач холбогдол, сурч мэдсэн эрдмээ тайлагнаж, алба хааж буй орчин нөхцөлөө ч танилцуулж, төгсгөлд нь байлдагч М.Түвшинжаргал амьд хөгжмийн тоглолтоороо өдөрлөгийг чимлээ.
Зэвсэгт хүчний 186 дугаар ангийнхан өдөрлөгийн хүрээнд оюутан цэргүүдийн дунд “Цэрэгжлийн буухиа”, тэдний ар гэрийн төлөөллийн дунд “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгууллаа. Түүнчлэн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан оюутан цэргүүдийн дунд явагдсан үндэсний шагай харваагаар байлдагч Ш.Шижир, гар барилдаанд байлдагч М.Отгондорж нар тэргүүлсэн юм.
| ОЮУТАН ЦЭРГИЙН НЭГ ӨДӨР" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03