Говьсүмбэр аймгийн нутгаар сүүлийн 4 өдөр үргэлжлэн орсон усархаг борооны улмаас тус аймгийн Баянтал сумын 2-р багийн нутаг Агуйт -Наран-Элгэн хоорондын 559-р км-ийн 5-р зуут, 569-р км-ийн 1-р зуутад байрлах төмөр замын далан үерийн усанд угаагдсан тул 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн 11 цаг 30 минутаас тус хэсгийн галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн зорчигчийн 276-р галт тэрэг, Улаанбаатар-Сайншанд чиглэлийн зорчигчийн 286-р галт тэрэг, Айраг-Бор-Өндөр чиглэлийн зорчигчийн 610-р галт тэрэгний аяллыг тус тус цуцалж, тасалбарын үнийг 100 хувь буцаан олгож байна.
Үерийн улмаас угаагдсан замыг сэргээн засаж, галт тэрэгний хөдөлгөөнийг нээх ажлыг УБТЗ-ын зүгээс шуурхай зохион байгуулж байна гэж “УБТЗ” ХНН-ээс мэдэгджээ.
| Агуйт-Наран-Элгэн хоорондын төмөр зам үерт автжээ |
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03