Малайз улсын нутагт амьдарч байсан сүүлийн хирс (Dicerorhinus sumatrensis) 2019 оны арваннэгдүгээр исард Калимантан аралд үхжээ. Иман хэмээх дуудлагатай уг хирс суматрын хирсний сүүлчийн төлөөлөгч байв. Иман үхсэнээр суматрын хирс бүрэн мөхөж сөнөсөн гэж хэлж болно. Тэгвэл Малайзын эрдэмтэд энэ төрлийн хисрийг Иман болон үхсэн бусад хирсний генетикийн материалаас хувилан олшруулахаар ажиллаж байна.
Тус улсын Исламын их сургуулийн эрдэмтдийн багийн хэрэгжүүлэх гэж буй уг төсөл үүдэл эсийг хувилах шинэ арга технологи дээр суурилж байгаа аж. “Энэ үйл явц нь үхсэн хирсний эс, генетикийн материалаас шинэ хирс гаргаж авахаараа клоны аргатай төстэй” гэж багийн ахлагч, төслийг санаачлагчдын нэг Мухаммад Локман ярьж байна.
М.Локманы хэлснээр, эрдэмтэд энэ төслийг хэрэгжүүлэхээр эртнээс бодож боловсруулсан бөгөөд Иманаас гадна өөр хоёр хирсний зүрх, тархи, элэг, бөөрнөөс үхэхээс нь өмнө биологийн дээж авч хадгалжээ. Эдгээр эсүүд одоо ч амьд хэвээр байгаа аж.

Төслийн багийнханд мөхөж сөнөсөн суматрын хирсийг дахин гаргаж авах хоёр арга зам бий. Эхнийх нь дээжээс эр, эм эс гаргаж авч үр тогтоогоод тээгч эхэд суулгаж төрүүлэх. Хоёр дахь нь шууд тээгч эхийн өндгөн эсийг суматрын хирсний эстэй нийлүүлж үр тогтоох. Эхнийх нь илүү ярвигтай ч цэвэр суматрын хирс гаргаж авна. Харин хоёр дахь арга нь илүү амар, өмнө нь туршигдаж байсан баталгаатай. 1996 онд алдарт Долли хонийг хувилахад энэ аргыг хэрэглэж байжээ.
Төслийн хэрэгжилт одоогоор эхний шатандаа яваа бөгөөд эрдэмтэд дээжээр авагдсан эсүүдэд дүн шинжилгээ хийж генийн мэдээллийн сан бүрдүүлэн, үүдэл эсийг ялгаж байгаа аж. Мөн амьтны хүрээлэнгүүдтэй холбоо тогтоон тохирох тээгч эх хайж эхэлжээ.
| Малайзчууд мөхөж сөнөсөн суматрын хирсийг клонын аргаар хувилахаар ажиллаж байна |
“Амьтдын хөгжилтэй агшин” шилдэг гэрэл зураг шалгаруулалтын эцсийн шатанд тунаж үлдсэн бүтээлүүд
2021-09-06 16:04:44
Камбожид маш ховор төрөл зүйлийн бугын гэрэл зургийг анх удаа авчээ
2021-08-13 14:44:45
ЦЕГ: Одоогоор нэг иргэнийг цагдан хорьсон
2026-08-14 10:40:46
Шар, цэнхэр саванд хийсэн уснаас хар тугалга 60-800 дахин их илэрчээ
2026-08-14 10:38:17
Гандантэгчэнлин хийдтэй танилцаж явсан жуулчны мөнгийг хулгайлжээ
2026-08-14 10:23:33
Маргааш 07:00 цагаас тэгш, сондгойгоор зорчих шийдвэр хэрэгжинэ
2026-08-14 10:12:00
III эмнэлэг: Урд зогсоолын төлбөрийг манайх авдаггүй, бид хойд талдаа төлбөргүй зогсоолтой
2026-08-14 09:29:42
Наймдугаар сарын 19 хүртэл дуу цахилгаантай бороо орно
2026-08-14 09:04:03