Камбожийн зүүн хойд нутагт байх Вирачийн Үндэсний дархан газар (Virachey National Park)-аас бугын нэн ховор, хамгийн сүүлд нээгдсэн төрөл зүйл болох Аварга Мунтиак (Muntiacus vuquangensis)-ын гэрэл зургийг анх удаа олон нийтэд цацлаа. Энэ амьтны талаар хүн төрөлхтөн бараг юу ч мэдэхгүй бөгөөд судалгааны ажил дөнгөж эхлэл шатандаа яваа юм.
Аварга Мунтиакийг 1994 онд Вьетнамаас олдсон гавлын ясанд нь үндэслэн шинжлэх ухаанд бүртгэсэн. Харин 2000-аад оны эхээр Лаосын Кхаммуан мужид усан цахилгаан станц барьж байсан инженерүүд хиймэл нуур үүсгэн, хэсэг ойг усанд автуулах үеэр 38 толгой буга уснаас дайжин гарч ирснээр энэхүү амьтан өнөө бидний үед оршин амьдарч байгаа нь тодорхой болсон юм. Эрдэмтэд энэ нэн ховор амьтныг Лаос, Камбож, Вьетнам гурван улсын хилийн заагт орших Чыонгшон ууланд амьдардаг болохыг тогтоон тусгай хамгаалалтад авчээ. Аварга Мунтиак нь шөнийн амьдралтай тул гэрэл зураг, дүрс бичлэгт буулгахад маш хэцүү байдаг байна. Нээгдсэн цагаас нь хойш энэ амьтны зургийг дөрвөн удаа л авсан байдаг бөгөөд энэ удаагийнх Камбожийн нутаг дэвсгэрт авсан анхных нь юм байна. Камбожийн эрдэмтэд ойд байрлуулсан хөдөлгөөн мэдрэгч камераар энэхүү ховор кадрыг даржээ.
Мунтиак нь дотроо 10 орчим зүйл байдгаас аварга мунтиак биеэр хамгийн том нь буюу 60-80 см өндөр, 30-50 кг жин татдаг. Аварга мунтиакийг нэгэн үе “Бүрэн устаж үгүй болсон” амьтдын жагсаалтад оруулсан ч сүүлд хараахан устаагүй байгааг нь тогтоожээ. Амьдрах үндсэн орчин болсон ой мод хүмүүсийн гарт сүйдэж байгаа нь энэ амьтны тоо толгойг бууруулах гол хүчин зкүйл болсон гэж эрдэмтэд үздэг.
| Камбожид маш ховор төрөл зүйлийн бугын гэрэл зургийг анх удаа авчээ |
Автобусны жолооч сураггүй алга болсон хүүхдийн олж өгчээ
2026-06-30 09:19:36
МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол хийнэ
2026-06-30 09:10:34
Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
2026-06-29 18:04:27
Ц.Магалжав: Энэ наадмаар 1024 бөх барилдуулах саналыг Бөхийн салбар хороонд хүргүүллээ
2026-06-29 10:11:48
Биокомбинатад авто замын зорчих хэсэг цөмөрчээ
2026-06-29 10:03:20
Намрын саруудын цаг агаарын төлөв
2026-06-29 09:57:59
Хаврын чуулган Баасан гарагт хаалтаа хийнэ
2026-06-29 09:52:21
Венесуэлийн газар хөдлөлтийн дараа нурангиас 11 настай хоёр хүүг эсэн мэнд гаргав
2026-06-29 09:25:55