Цаг уур, орчны шинжилгээний газраас Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа болон Ажлын албаны төлөөлөлд хүйтний улиралд цаг агаарт зориудаар нөлөөлөх боломжийн талаар танилцууллаа.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байгаа улс орнууд өөрийн орны газар зүйн онцлог, тэдгээрийн үүл үүсэж хөгжих, шилжихэд нөлөөлөх байдал зэргээс хамааруулж тус ажиллагаанд ашиглах техник, технологийг сонгодог. Манай орны хувьд зөвхөн дулааны улиралд шингэн тунадас нэмэгдүүлэх, эсвэл мөндрийн үүлийг саринуулах зорилгоор үйл ажиллагаа явуулж ирсэн. Сэрүүн бүсийн орнууд өвлийн улиралд агаарын бохирдлыг бууруулах, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, өвлийн спорт болон бусад арга хэмжээнд зориулж цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулдаг байна. Энэ нь дулааны улиралд явуулдаг арга, технологитой адил бөгөөд нисэх онгоц, пуужин, газрын генератор/түлш, радар, хиймэл дагуул, цаг уурын багаж, дрон зэргийг ашиглаж иодот мөнгө, давсаар үүлэнд үйлчилдэг.
Монгол орны ган, цөлжилтийн нөлөөг бууруулах, таримал болон бэлчээрийн ургамлын ургацыг нэмэгдүүлэх, гол мөрний сав газрын усны нөөцийг тэтгэх, ой хээрийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор цаг агаарт нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг улирал харгалзахгүй явуулах техникийн боломжийг бүрдүүлэх туршилт судалгаа явуулах шаардлагатай байгаа юм. Манай улс 1991 оноос дулааны улиралд босоо хөгжлийн үүлэнд нөлөөлж эхэлсэн. Одоогоор 46 экспедиц, 40 газрын генератор ажиллаж байна.
| Улирал харгалзахгүй үүлэнд нөлөөлөх боломжийг судална |
Маргааш, нөгөөдөр дулаарч, буцаад хүйтэрнэ
2026-03-13 13:50:21
Модонд хадаг уях биш уясныг тайлж авах нь буян болно
2026-03-12 16:12:17
Өнөөдөр цас орж, цасан болон шороон шуургатай байгаа газрууд
2026-03-11 17:57:23
Улаанбаатар хотын цэвэр усны ундарга гэж ярьдаг Цэцэрлэгт хүрээлэнгийн соруулдаг нойлын битүүмж алдагджээ
2026-03-15 15:17:19
Улаан бурхан өвчний тохиолдол улсын хэмжээнд 14'365 бүртгэгдэж нас баралтын тоо 15 хүрлээ
2026-03-15 15:03:03
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-03-15 09:25:00
Үс засуулахад өлзийтэй сайн
2026-03-15 09:15:58
Монголын шилдэг уран бүтээлчид Австри улсыг зорих гэж байна
2026-03-14 16:34:00
Тээврийн хэрэгслийн дугаар олгох шалгууртай холбоотой маргааны шүүх хурал боллоо
2026-03-14 13:52:15
Авто замын трасст өртсөн иргэн, ААН-үүдэд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүллээ
2026-03-14 10:24:30