Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо.

Хуралдаанаар ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа.

Улаанбаатар хотод түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаа, бусад чиглэлд найман томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Тодруулбал түгжрэл бууруулах чиглэлээр метро, трамвай, шинэ тойрог зам, туулын хурдны зам, тусгай замын автобус, олон түвшний уулзварууд, дүүжин замын тээвэр, хөшигийн хөндийн салбар төмөр зам зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ.

Харин агаарын бохирдлыг бууруулах чиглэлд ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, Сэлбэ хот орон сууцжуулах төсөл, Баянхошуу хот орон сууцжуулах төсөл, Ханын материал орон сууцжуулах төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар Ерөнхий сайд болон бусад албаныханд танилцуулсан юм.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр төслүүдийг эрэмбэлэх нь чухлыг онцлоод холбогдох албаныханд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, тулгамдсан асуудлуудыг нэн даруй шийдвэрлэж явахыг даалгалаа.

| Улаанбаатар хот түгжрэл бууруулах чиглэлээр ес, агаарын бохирдлыг буруулах чиглэлээр зургаан төсөл хэрэгжүүлнэ |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13