Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү энэ сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд Монгол – Энэтхэг хоёр улс стратегийн түнш харилцаатайгаас гадна оюун санааны хувьд хөрш улсууд гэдгийг онцлов.
ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Энэтхэг улс дэлхийн мэдээллийн технологийн үйлдвэрлэлд онцгой байр суурь эзэлдэг. Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт хөрөнгө оруулалт хийж, мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийг байгуулахаар төлөвлөж, хиймэл оюун ухаан, робот, автоматжуулалт зэрэг нийт 16 чиглэлээр залуучуудыг бэлтгэх, аутсорсингийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсад аутсорсингийн чадавхыг бий болгох цаашлаад бүс нутагт болон дэлхийн хэмжээнд мэдээллийн технологийн аутсорсингийг хийх боломжийг нэмэгдүүлэх туршлага судлах, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Бүгд Найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурве: Монгол болон Энэтхэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж буйг дурдаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт харилцан туршлага хуваалцах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ, Энэтхэг улс ШУТИС-ийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн дэргэд 10 давхар мэдээллийн технологи, аутсорсингийн төв барьж байгаа бөгөөд энэ жилдээ багтаан ашиглалтад оруулна гэдгийг дурдлаа. Түүнчлэн Үндэсний Батлан хамгаалах их сургуульд Кибер аюулгүй байдлын сургалтын төв нээсэн. Тус сургалтын төвд жил бүр Энэтхэг багш нар хүрэлцэн ирж, ажиллаж байгаа гэдгийг онцлов.

Талууд Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлд сургах, хоёр улсын мэдээллийн технологийн компаниудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд санал солилцов. Энэтхэг Улсын мэдээллийн технологийн салбарын орлого нь ДНБ-ний 9.3 хувьтай тэнцдэг, дэлхийн аутсорсингийн зах зээлийн 50 гаруй хувийг тогтмол хангадаг.
| Аутсорсингийн чадавхыг бий болгоход Энэтхэг улстай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлнэ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31