Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2025.01.15/ Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурвэ болон Элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга Санжийв Кумар нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Монгол Улс, Бүгд найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой тохиож байна. БНЭУ нь манай улсыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны улс байсан. 1961 онд Монгол Улс НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэнд үргэлж талархаж явдаг гэдгээ илэрхийллээ.
2015 онд БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг дэмжсэнээр хоёр улсын харилцаа страрегийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсан. Мөн дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын үеэр хамгийн түрүүнд вакцин хандивласанд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа эрчимжиж, манай улс тус улсаас төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, малын вакцин зэргийг авч байгаа бол Энэтхэг улс манай улсаас уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн, ноос, ноолуур авах сонирхол бий болж байна. Түүнчлэн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Төвийн бүсийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд бүс болгон хөгжүүлэхээр тусгасан. Уг салбарт хоёр орны хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн гэдгээ ХХААХҮ-ийн сайд мэдэгдлээ.
Бүгд найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Атул Малхари Готсурвэ “Монгол Улс, Энэтхэг Улс 2019 онд “Монгол-Энэтхэгийн сүүний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан ч “Ковид-19” цар тахлаас шалгаалан саатсан. Тиймээс төлөвлөгөөг шинэчилэн гаргах шаардлагатай байгаа” хэмээн онцолсон юм. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт харилцан туршлага солилцож, мал, амьтны халдварт өвчний эсрэг вакцин, биобэлдмэл бэлтгэх тал дээр хамтрах бүрэн боломжтой гэдгээ хэлсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Мал, мал амьтны гаралтай халдварт өвчний эсрэг эм бэлдмэл, вакцин үйлдвэрлэдэг Биокомбинатыг шинэчилэх шаардлагатай байгаа. Энэтхэг улсын хөдөө аж ахуйн салбарт мал эмнэлэг, ургамал хамгааллын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг холбогдох төрийн байгууллагуудад уламжилж өгөхийг хүсье” гэсэн юм.
Элчин сайд ноён Атул Малхари Готсурвэ Энэтхэг улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал ач холбогдолтой. Монгол Улсын хөдөө аж ахуй, эдийн засгийн зорилго, зорилтуудыг хангахын төлөө хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийллээ.
| ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр элчин сайд Атул Малхари Готсурвэг хүлээн авч уулзлаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31