УИХ-ын 2024 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ.
Чуулганаар хэлэлцэх асуудлуудыг хүргэж байна. Өнөөдрийн чуулганаар зургаан асуудал хэлэлцэх бөгөөд хамгийн эхэнд Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Засгийн газраас өнгөрсөн сарын 25-нд барьсан төсөл олны анхаарлыг багагүй татаж байгаа юм. Түүнчлэн “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай” болон “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай”, “Жамсрангийн Самбуугийн алдар гавьяаг мөнхжүүлэх, түүний мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар авах зарим үйл ажиллагааны тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн өнгөрсөн сарын 26-нд өргөн мэдүүлсэн Элчин сайдыг томилох асуудлаар зөвшилцөх тухай, “Батлан хамгаалахын техник, тоног төхөөрөмж болон технологи шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болжээ.
Тодруулбал, өнөөдрийн чуулган эхлэхэд орон нутгийн томилолттой зургаа, гадаад томилолттой нэг, эмнэлгийн чөлөөтэй 10, чөлөөтэй 10 гишүүн байгаа бол 84 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна.
| Үндэсний баялгийн сангийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13