Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр болов.
Хуралдаанаар зарим улс оронд тархаад байгаа HMVP вирусийн талаарх мэдээлэл болон Шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явц, хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл сонсож холбогдох албаныханд үүрэг чиглэл өгсөн байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ярихдаа “HMVP вирус нь ханиалгах, найтаах үед үүссэн дусал, аэрозолоор дамждаг боловч халдвартай хүнтэй ойр дотно харьцах, вирусны бохирдсон орчинтой харьцах замаар халдвар дамжих боломжтой. Хүүхэд, дархлаа сул, өндөр настай хүмүүс мэдрэмтгий байдаг бөгөөд амьсгалын замын бусад вирусны халдвартай хавсарч болно. Энэхүү амьсгалын замын цочмог халдварт өвчин буюу 0-4 насны хүүхдийн дунд амьсгалын замын синцитиал вирусийн эерэг хувь, 14-өөс доош насны хүүхдийн дунд метапневмовирусийн /HMVP/ эерэг хувь өсөх хандлагатай. Томуу, томуу төст өвчин бүх насныханд илэрсэн ч 0-4 насанд хамгийн их буюу 57 хувьд тохиолдож байна. Өнөөдрийн байдлаар ЕБС-ийн өвлийн улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт харьцангуй багассан. Гэсэн ч хичээл сургууль эхлэх үеэр томуугийн өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай” гэв.
Тэгвэл шахмал түлшний стандартыг шинэчлэх ажлын явцын талаар БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа мэдээлэл өгөхдөө “Сайжруулсан түлшний чанар, стандартыг сайжруулж, хэрэглээг багасгах, урт хугацаанд хэрэглэх халаалтын технологийг нэвтрүүлэх, “Агаарын бохирдлын төлбөрийн журам”-ыг боловсруулж батлуулах, Агаарын чанар:Техникийн ерөнхий шаардлага MNS4585:2016 стандартыг шинэчлэх, “Дотоод орчны агаарын стандарт”-ыг агаарын чанарын стандартаас салгаж шинээр боловсруулж батлуулах, асфальт, бетон зуурмаг, хайрга дайрганы үйлдвэр, хуванцар, яс боловсруулах үйлдвэр гэх мэт хүлэмжийн хий ихээр ялгаруулдаг агаар бохирдуулах бусад эх үүсвэрүүдэд экологийн нэгдсэн стандарт тогтоох зэрэг ажлыг зохион байгуулж байна” хэмээн ярилаа.
Харин Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы зүгээс томуу, томуу төст өвчнөөс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөөг боловсруулж эмнэлгийн тоног төхөөрөмж нөөцийг хангалттай хэмжээнд бүрдүүлэх, энэ чиглэлээр эрсдэлийн үнэлгээг хийх, эм тарианы нөөц, хүртээмжид онцгой анхаарах, аймаг, орон нутгийн удирдлагууд отор нүүдэл хийж байгаа иргэдийн эрүүл мэндэд анхаарах, сайжруулсан шахмал түлшний стандартын шаардлагыг шинэчлэх, олон улсын стандартад нийцүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хуулийг өөрчлөх, өнгөрсөн жилүүдийн шахмал түлшний дээжээс түүвэр хэлбэрээр дахин шинжилгээ авах, гадаад руу явуулсан сайжруулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай авч мэдээлэхийг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
| Гадаад руу явуулсан шахмал түлшний дээжийн хариуг яаралтай мэдээлэхийг үүрэгджээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31