Монгол Улсад Орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний олон нийтийн телевиз үүсэж хөгжсөний 57 жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ийн “MNB SPORT” сувгийн ерөнхий продюсер О.Ууганбаяр, найруулагч Б.Төмөрсүх, сэтгүүлч Э.Ерөөлт, О.Сонинбаяр нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.
Шагналыг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл нар гардуулав.
Одоогийн “MNB SPORT” сувгийн эхлэл 1999 онд “Чандмань” студи нэртэйгээр байгуулагдсан түүхтэй. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус сувгийн хамт олон цэнхэр дэлгэрцээр дамжуулан нийтийн биеийн тамирын ач холбогдлыг иргэд сурталчлан таниулахын сацуу спортын гадаад, дотоодын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж, Монголын хүүхдийн спортын өвөл, зуны наадам, Монголын бүх ард түмний наадам, Монголын үндэсний спортын наадам, Монголын оюутны спортын наадам, “Тамирчдын баяр”, зуны олимп, паралимп зэрэг томоохон тэмцээн, наадмуудыг мэргэжлийн өндөр түвшинд шууд нэвтрүүлсэн гавьяатай.
Шагнал гардсан О.Ууганбаяр нь телевизийн салбарт 20 гаруй жил ажиллахдаа хоккей, хөлбөмбөг, бильярд, мөсний загасчлалын ДАШТ-ийг хөтлөн хүргэсэн бол ерөнхий редактор Э.Ерөөлт нь “Оддын замнал” нэвтрүүлэгтээ 50 орчим зочныг урин оролцуулжээ.
Харин сэтгүүлч О.Сонинбаяр волейболын лиг, хөлбөмбөгийн ДАШТ, Залуучуудын олимп, “Парис-2024” зуны паралимпын наадмыг тайлбарлан хүргэсэн бол “MNB SPORT” сувгийн найруулагч Б.Төмөрсүх спортын ярилцлага, нэвтрүүлгийг 17 дахь жилдээ найруулж буй уран бүтээлч юм.

| “MNB SPORT” сувгийн 4 уран бүтээлчийг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31