“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2016 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо гурван улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар баталсан.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2024 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах хамтарсан Ажлын хэсгийн гуравдугаар хуралдааны протоколоор гадаад худалдааны ачаа тээврийн тоо хэмжээний таамаглалыг 2025-2050 онуудаар, ТЭЗҮ боловсруулах нэгдсэн төлөвлөгөө, ТЭЗҮ боловсруулах Техникийн ерөнхий даалгаврыг тус тус батлуулсны дагуу “Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Орос, Хятадын талууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр байгуулагдах төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусгалаа.
Гурван улсын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридор нь 5975 км үргэлжлэх бөгөөд БНХАУ-ын талаас Жининь-Эрээн чиглэлийн 328 км, ОХУ-ын талаас Наушки-Улаан-Үд чиглэлийн 254 км төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулаад байгаа бол Монголын талаас Сүхбаатар-Замын-Үүд чиглэлийн 1087 км хоёр дахь төмөр замыг барихаар ТЭЗҮ-дээ тусгасан.
Урьдчилсан тооцоогоор 2030 он гэхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлд 58.6 сая тонн, Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд 64.3 сая тонн ачаа тээвэрлэх хэрэгцээ үүсэхээр байна. Энэ өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зорилгоор хос зам барьж, өртөө хоорондын зайг 20 км болгон өртөө, зөрлөгийн тоог цөөлж, автомат хориглолын системийг нэвтрүүлж, нийт замыг цахилгаанжуулснаар 2030 он гэхэд Сүхбаатар-Замын-Үүд чиглэлд жилдээ 50.6 сая тонн, 2050 он гэхэд жилдээ 90.7 сая тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай болно гэж тооцоолж байна.
Төслийн хүрээнд Замын-Үүд өртөөний шилжүүлэн ачих байгууламжийг өргөтгөх юм.
Мөн Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улсын Тээврийн дэд сайд нарын түвшний уулзалтыг 2024 оны долоодугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулж, Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-4 коридорын дагуух олон улсын тээвэрлэлтийг албан ёсоор эхлүүлснээр Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр Азийн авто замын сүлжээний АН-3 болон АН-4 гэсэн 2 коридороор олон улсын автотээвэрлэлт хийгддэг боллоо гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
| Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэх ТЭЗҮ-ийг боловсруулжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31