УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн хуулийн 13.14 гэх заалтыг бүхэлд нь хасуулах хуулийн төсөл санаачилж байгаа аж. Түүний энэхүү санаачилгад Ардчилсан намын 30 гишүүн нэгджээ.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар санал дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахалж байгаа. Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад учирч буй хуулийн саадуудыг тодруулахаар судалгаа хийлгэсэн. Судалгааны дүнг хүлээж байна.
Хоёрдугаарт, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлгийн хуралд танилцуулсан. Хоёр тусдаа зүйл. ХЗДХЯ-ны өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Манай бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа хэлсэн.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү нарийн тодорхой болгох заалт орж ирсэн. Би өөрийн бланк дээр энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, өргөн барих гэж байна. Одоо товоо хүлээж байгаа.
Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалт сэтгүүлчдэд огт хамаарах ёсгүй. Өнөөдөр ерөөсөө үзэл бодлоо илэрхийлсэн, таамаглаж бичсэн мэдээллийг бусадтай хуваалцсан хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа. Иймд энэ заалтыг хүчингүй болгоё гэдэг бичигт бүлгийн хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан. Ардчилсан намын 31 гишүүн Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг заалтыг хасахыг дэмжиж, хамт өргөн барихаар болж байна.
Түүнчлэн, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль шинэчилсэн найруулгаар орж ирж байна. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдааг мөргөлдүүлдэг асуудлыг зассан хууль орж ирсэн. Бүлгийн гишүүд дуу нэгтэйгээр тус хуулийг дэмжиж байгаа. Зөвшөөрөл төрөөс хүсэж жагсдаг байдал алга болно гэлээ.
| УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалтыг хасуулах хуулийн төсөл санаачилжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31