Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын 26 дугаар хуралдаан Москва хотноо болсон байна. Хуралдаанд ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Амарсайхан тэргүүтэй хүмүүс оролцсон бөгөөд манай тал уг үйл явдлыг мэдээлэхдээ “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний найдвартай нийлүүлэлтийг хангах, хоёр улсын шинэ төмөр зам барих чиглэлээр хамтран ажиллах, эрчим хүчний хамтын ажиллагааг бодитойгоор урагшлуулах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр усан барилга байгууламж барих төлөвлөгөөний хэрэгжилт зэргийг хэлэлцсэн” гэж дурджээ.
Харин Оросын хэвлэлүүд уг уулзалтын талаар “Бид эрчим хүчний асуудлаарх яриа хэлэлцээг ахиулж, геологи, газрын хэвлийн ашиглалтын чиглэлээр яриа хэлэлцээгээ эрчимжүүллээ. Логистикийн асуудалд онцгой анхаарал хандуулна. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Ойрын хугацаанд шууд нислэгийг сэргээх талаар ярилцаж байна. Бид боловсрол, спорт, соёл зэрэг нийгмийн ач холбогдолтой хамтын ажиллагааны салбарт харилцаагаа хөгжүүлж байна. Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх асуудлын хүрээнд “Aurus Cashmere”, “Blue Sky Cashmere” компаниудын хооронд хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү баримт бичиг нь ноолуур боловсруулах төсөл хэрэгжүүлэх, Оросын зах зээл болон ЕАЭБ-ын орнуудын зах зээлд жилд хоёр мянга орчим тонн утас, нэг сая шугаман метр даавуу нийлүүлэх зорилготой юм. Гарын үсэг зурах өөр нэг баримт бичиг нь Оросын Экспортын төв, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны санамж бичиг байв” гэж бичжээ.
Үүнээс үзвэл Евразийн эдийн засгийн холбоонд түр элсэх гэрээг Монголын талаас хойшлуулсан ч энэ хүрээнд аль аль улс нь зарим бараа бүтээгдэхүүнийг гаалийн татварын хөнгөлөттэйгөөр нийлүүэх нь. Мөн соёл, боловсролын салбарт хамтарч ажиллана гэх ерөнхий утгаар тайлбарлаж буй ч үүний цаана ямар хөтөлбөр хэрэгжих нь тодорхойгүй байна. Монголын газар нутаг дээр усны барилга барина гэдэг нь Эгийн голын усан цахилгаан станцыг хэлж байна уу гэх хардлага бий. Ямартай ч С.Амарсайхан ОХУ-д очоод гурван чиглэлд хамтран ажиллах асуудлаар тус улстай проткол үйлдэж гарын үсгээ зурсан бөгөөд үүнд нь шууд нислэгийг сэргээх, хоёр орны худалдаа аж үйлдвэрийн танхимууд хамтран ажиллахаар болжээ.
| С.Амарсайхан ОХУ-д явж очоод шууд нислэгийг удахгүй сэргээх асуудлаар санал солилцжээ |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22