Мягмар гарагт Украины тал Москва хот руу таван ширхэг нисгэгчгүй онгоцоор довтолсныг бүгдийг нь устгаснаа ОХУ-ын батлан хамгаалах яам мэдээлжээ.
Эдгээрийн дөрвийг нь агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системээр, нэгийг нь зайнаас удирдлагагүй болгодог цахилгаан соронзон зэвсгээр унагасан гэж мэдээлсэн байна.
Дронууд унахдаа ямар нэг хохирол учруулаагүйг бас мэдээлжээ.
Хоёр дроныг Кремлийн ордноос баруун өмнө зүгт 30 км зайд, нэгийг хөрш Калуга мужийн нутаг дэвсгэрт унагасан тухай Оросын хэвлэлүүд уламжилсан байна.
Халдлагын үеэр Москва хотын Внуково олон улсын нисэх буудлыг түр хааж, ирэх явах нислэгүүдийг хэдэн цагийн турш зогсоожээ.
Уг тасалдал Турк, Арабын Нэгдсэн Эмират, Египетээс ирсэн онгоцнуудын чиглэл, хуваарьт нөлөөлсөн байна.
“Киевийн дэглэм иргэний зориулалттай дэд бүтцүүдэд, тэр дундаа олон улсын нислэг хүлээж авдаг буудалд халдахыг завдсан нь ээлжит нэг террорист ажиллагаа боллоо. НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн АНУ, Франц, Их Британи улсууд террорист дэглэмийг санхүүжүүлж буйг олон улсын хамтын нийгэмлэг ухаарах цаг болсон” гэж ОХУ-ын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өчигдөр Телеграм хуудсандаа бичжээ.
Украины эрх баригчид энэхүү халдлагын талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Оросын нутаг дэвсгэрт гарсан ямар ч халдлагыг үйлдсэнээ Украины тал өмнө нь албан ёсоор хүлээж байгаагүй юм.
Дрон буюу нисгэгчгүй онгоцны халдлага сүүлийн саруудад ОХУ-ын нутаг дэвсгэрт улам бур эрчимжиж байгаа.
Тухайлбал энэ оны тавдугаар сард Кремлийн ордон дроны халдлагад өртөж байсан юм.
Эх сурвалж: Reuters
| Украинаас Москва хот руу дроноор довтолсныг таслан зогсоосноо ОХУ-ын батлан хамгаалах яам мэдэгдэв |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03