Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2024 оны ээлжит хуралдаан Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тус зөвлөлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ, "Өнгөрсөн жилүүдэд бид гамшгийн эрсдэлийн үнэлгээ, нотолгоонд суурилсан төлөвлөлтийг хийж эрсдэлийг бууруулах арга хэмжээг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбарын хэмжээнд хөгжлийн бодлого төлөвлөлт, стратегитай уялдуулан хэрэгжүүлэхэд анхаарч ажилласан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийг 2020-2023 оны хугацаанд хэрэгжүүлж Монгол Улсын хэмжээнд зонхилон тохиолддог гамшгийн 10 төрлөөр үндэсний болон орон нутаг, эрүүл мэнд, боловсролын байгууллагын барилга байгууламж, улсын чанартай авто зам, цахилгаан дулаан дамжуулах шугам сүлжээ, аж ахуйн нэгж байгууллага, хүн ам, өрх айл, газар тариалан, бэлчээрийн талбай зэрэг элементүүдийн үнэлгээг хийж, аюул, өртөх байдал, эмзэг байдлын нийт 1500 орчим зураглал боловсруулсан. Эдгээр хийгдсэн үнэлгээний үр дүн, зураглал болон бусад эрсдэлийн үнэлгээний үр дүнгийн талаарх мэдээллийг иргэд олон нийт, шийдвэр гаргагчдад нээлттэй хүртээмжтэй хүргэх зорилгоор гамшгийн эрсдэлийн мэдээллийн санг бий болголоо. Ингэснээр үндэсний төдийгүй аймаг орон нутаг, салбарын хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги, төлөвлөлтийг эрсдэлийн мэдээлэл, нотолгоонд суурилан боловсруулж эрсдэлийг илүү бодитой бууруулах боломж нээлттэй болох юм" гэлээ.
Хурлаар зөвлөлийн 2023-2024 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны хэрэгжилт, 2024-2025 оны зудын эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулахад Ази, Номхон далайн бүсийн чиг хандлага, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийн бууруулах чадавхыг бэхжүүлэх түншлэл (КАДРИ)-ээс Монгол Улсад хийгдсэн үнэлгээний тайлангийн үр дүн, зөвлөмжийн танилцуулгыг сонсож, гамшгийн эрсдэлийг бууруулах хүүхдийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцооны талаар хэлэлцэж, нэгдсэн зөвлөмж гаргалаа.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл нь гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичигт тусгах, шаардагдах хөрөнгө, хөрөнгийг эх үүсвэрийг тусгуулах, төр, хувийн хэвшил, салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, шинжлэх ухаан, техник, технологийн шинэ ололт, инновацыг нэвтрүүлэх талаар зөвлөмж, чиглэл өгөх хуулиар хүлээсэн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг юм.
Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш зургаан жилийн хугацаанд үйл ажиллагаагаа "Гамшгаас хамгаалах хууль"-ийн дагуу нийт 134.5 тэрбум төгрөгийг гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээнд тусган хэрэгжүүлсэн байна.
| Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22