Т.Батцогт: АН төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит бус II хуралдаан боллоо. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “2025 оны Улсын төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Энэ бол парламентын түүхэнд анхны удаа гэж хэлж болохоор үзэгдэл. Үүнээс болоод аймаг, нийслэл, сум, дүүргүүд хурлаа хийж чадахгүй нөхцөл байдалтай байна. Бид хуулийн цагалбарынхаа дагуу л хуралдаанаа хийж, олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ. Нийслэл ирэх оны төсвийн төслөө өнгөрсөн долоо хоногоос хойш хэлэлцээд, хороод, бүлгүүд хуралдаад төсвийнхөө хоёр дахь хэлэлцүүлгээ өнөөдөр хийлээ. Мэдээж УИХ төсвөө батлаагүй байхад нийслэл төсвөө түрүүлээд батлах нь зөв үү, буруу юу гэдгийг эрх баригчид өөрсдийн түвшиндээ шийднэ биз. Улсын төсвийн дараа баталдаг гэх уламжлалт ойлголтоороо асуудалд хандсан өнгө аяс их байна. Ямар ч байсан Монгол Улсад мөрдөгдөж байгаа Төсвийн тухай хуулиараа, тусгагдсан цаг хугацаандаа багтаж хуралдаануудаа хийлээ гэж харж байна. Иргэд, олон нийт татвартай холбоотой асуудал дээр шүүмжлэлтэй хандаж байх шиг. Утаа, түгжрэл, хотын нөхцөл байдлаа харсан ч энэ төрлийн татварыг нэмлээ гэхэд зөрүүлээд цалин, урамшуулал, ажлын байрыг нэмэгдүүлж байгаа юу гэдгээ эргэж харахыг төлөөлөгчид саналдаа тусгасан. Нөгөө талдаа 7.5 хувиар Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний эрчим сайжирна гэдгийг Авто замын газрынхан хэлж байна билээ. Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэ журмын дагуу түгжрэл хэдэн хувь буурах вэ, авто замын ачаалал ямар хэмжээнд багасах вэ гэдгээ олон нийтэд Түгжрэлийг бууруулах чиглэлд ажллаж байгаа эрх бүхий албаныхан нь тодорхой тайлбарлах байх. АН-ын зүгээс цаашлаад төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина” гэв.
| Т.Батцогт: АН төсвийн зарцуулалтад хяналтаа бүрэн тавина |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00