Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа тусгай зориулалтын хувцасны хангалт 38.2 хувь, техник, тоног төхөөрөмжийн хангалт 44.7 хувьтай байна.
Тиймээс төсөв хөрөнгө оруулалт, олон улсын төсөл, хөтөлбөрийн хүрээнд 2028 он гэхэд олон улсын стандартын шаардлагад нийцсэн техник, тоног төхөөрөмжийн хангалтыг 70 хувьд, аврах ажиллагааны багаж хэрэгслийг 80 хувьд, тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг 85 хувьд, гал унтраах тусгай зориулалтын автомашиыг 65 хувьд, холбоо зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийг 80 хувьд тус тус хүргэх зорилт ажиллаж байна.
Мөн алба хаагчдын гадаад дотоод сургалт, давтан сургалтыг нэмэгдүүлж чадвартай хурдтай албыг төлөвшүүлэхэд анхаарч нийгмийн баталгааг хангах олон хөтөлбөр, арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлнэ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Ирэх жилүүдэд Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн баталгаа болоод тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарсан онцгой он жилүүд байх болно” хэмээн ахлагч бүрэлдэхүүнтэй хийсэн уулзалтын үеэр онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
| С.Амарсайхан: Алба хаагчдын нийгмийн баталгаа болоод тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд анхаарна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29