Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг ахалж байна.
Энэ хүрээнд сайд Н.Учрал төрийн өмчит хуулийн этгээдийн өмчийн удирдлага, засаглал, хяналтын тогтолцоог сайжруулах, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор компаниудын үйл ажиллагаатай танилцаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгч ажиллаж байна.
Төрийн өмчит 99 компанийн 43 нь ашиггүй, 150 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Үүний нэг нь “Авто импекс” ТӨХК юм. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсонги, ашиг, орлогогүй, Сангийн яаманд нийт 6,3 тэрбум төгрөгийн өртэй байна.
Тиймээс холбогдох хууль тогтоомжийн дагуу төрийг хохиролгүй болгох талаар санал боловсруулан Засгийн газрын хуралдаанаар танилцуулахыг Н.Учрал сайд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудад чиглэл болгов.
Өчигдрийн уулзалтад Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга, хурандаа Б.Батмөнх болон холбогдох албаныхан оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.


| Н.Учрал: Өр төлбөр, үйл ажиллагааны асуудалд орсон "Авто импекс" ТӨХК-ийг татан буулгах чиглэл өглөө |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00