Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын захирамжаар маргаашнаас /2024.11.08/импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар шинээр олгохгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Түгжрэлийг сааруулах хүрээнд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх болсныг нийслэлээс өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор нийслэл дэх Авто тээврийн үндэсний төвүүдэд өнгөрсөн өдрүүдэд хилээр орж ирсэн автомашинаа бүртгүүлэх, мөн шинээр дугаар авах үйлчлүүлэгчдийн тоо хэд дахин нэмэгдсэн төдийгүй Улаанбаатарын дугаарын үнэ хаданд гарсан гэж хэлж болно.
Учир нь, Улаанбаатарын серитэй дугаар хамгийн хямд нь 500 мянган төгрөгт хүрсэн. Үүнийг албаныхан “Ченжүүд улсын дугаар худалдан авч, үнэ хөөрөгдөж байна” гэж тайлбарласан.
Гэхдээ ченжүүдийн энэхүү үйлдлийг хязгаарлах боломжгүй, хариуцлага тооцох ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд сөргүүлээд авах ямар нэгэн зохицуулалт байхгүй тул ченжүүд хүссэн хэмжээгээрээ Улаанбаатар хотын дугаар худалдан авч, мөн амандаа орсон өндөр үнээр Улаанбаатарын серитэй дугаар борлуулан, өндөр ашиг олж буй юм.
Ченжүүдийн халаасыг түнтийлгэсэн дээрх шийдвэр нэг хоногийн дараа хязгаарлагдах болов уу гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүссэн ч зарим нэг учир мэдэх хүмүүс “Хязгаарлагдахгүй, харин ч улам үнэ хөөрөгдөн эрчээ авна” гэж тайлбарлаж буй юм.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас өнгөрсөн хоёрдугаар сард баталж байсан тооноос 50 мянгаар даваад буй. Үүнээс болж, түгжрэл үүсгэн хүндрэл бий болгож байна гэж үзэн, дээрх хатуу шийдвэр гаргасан. Гэвч байгаа оносон эсэхийг ирэх өдрүүдэд Улаанбаатар хотод түгжрэл буурах уу үгүй юу гэдгээр нийслэлчүүд харах болж байна.
| Х.Нямбаатарын шорвог шийдвэр маргаашнаас хэрэгжинэ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31