Украины ерөнхийлөгч Зеленский Олон улсын эрүүгийн шүүхийн Путиныг баривчлах тушаалын талаар "The Times of India" хэвлэлд ярилцлага өгчээ. Тэрбээр "Олон улсын эрүүгийн шүүх нөхцөл байдлыг дангаараа шийдвэрлэх боломжгүй. Мөн Путин болон түүний дэмжигчдэд бүрэн нөлөөлөх боломжгүй. Гэхдээ дэлхийн удирдагчид, Олон улсын эрүүгийн шүүх, НҮБ, Их-20 бүлэг бүгдээрээ нэгдвэл энэ дайныг зогсоож чадна. Бид Олон улсын эрүүгийн шүүхийн нөлөөг харлаа шүү дээ. Путин ихэнх улсад чөлөөтэй зорчих боломжгүй болчихоод байна. Ромын дүрмийг хүлээн зөвшөөрсөн ихэнх удирдагч ОХУ-д айлчлахаас татгалзаж байна" гэжээ.
Мөн тэрбээр Монгол Улсын талаар дурдав. Путиныг айлчлах үед баривчлаагүй нь Монголд бие даан шийдвэр гаргах чадвар дутмаг байгаагийн илрэл гэж тэр хэлжээ.
"Монгол Улс Путиныг баривчлаагүй нь олон улсын хуулийг үл тоомсорлож байгаагаа харууллаа" гэж Зеленский өмнө нь мэдэгдэж байв. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Украин улс есдүгээр сарын 12-ны өдөр Монголд дипломат эсэргүүцэл зарлажээ.
Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн оны гуравдугаар сард Путиныг Украины нутаг дэвсгэрээс олон зуун хүүхдийг хууль бусаар албадан гаргасан дайны гэмт хэрэгт буруутган баривчлах тушаал гаргасан. Уг тушаалын дагуу шүүхийн гишүүн 124 улс Путиныг өөрийн нутаг дэвсгэрт хөл тавьсан тохиолдолд баривчлах ёстой аж. Тэгвэл Олон улсын эрүүгийн шүүх өнгөрсөн сард мэдэгдэл гаргаж, Монгол Улсыг оролцогч орнуудын Ассамблейд шилжүүлсэн. Оролцогч орнуудын Ассамблей ирэх арванхоёрдугаар сард Гааг хотноо хуралдах юм.
ЭХ СУРВАЛЖ: ZMINA
| Украины ерөнхийлөгч Зеленский: Монголд бие даасан байдал дутагдаж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02