2025 оны төсвийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар өнөөдөр /2024.11.04/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, “Сонгууль болоод дөрвөн сарын хугацаа өнгөрсөн байна. Дөрвөн сарын өмнөх сонгуулиар МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25% хүртэл бууруулж, Засгийн газрын өрийг 40 хувиас доош тогтмол байлгана гэсэн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Харин АН төсвийн нийт зарлагыг 20 хувиар багасгана гэсэн бол ХҮН намын хувьд бизнест ээлтэй татварын орчинг бий болгож, татварын төсвийн зардлыг бодитоор буулгана гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ. Гэтэл өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт төсвийн ДНД-д эзлэх хувийг 37.7 хувь болгохоор тооцоолж орж ирсэн байна. Энэ нь дөрвөн сарын өмнө амалж байсан намуудын мөрийн хөтөлбөрөөс зөрж байгаа юм. Хэрвээ нэмэгдэж буй төсвийн дүн хувийн хэвшилд байсан бол олон хүмүүсийн ажлын байр, олон бизнест хөрөнгө оруулалт болох байсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, “Ирэх оны төсөвт томилолт, зочны зардал гэхэд л 111 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 4 дахин нэмэгдсэн дүн юм. Үүнээс гадна тавилга, эд хогшил, урсгал зардалд 267 тэрбум төгрөгийг тавьсан байгаа нь өнгөрсөн оны төсвөөс 2.2 дахин нэмэгдсэн байна. Мөн мэдээлэл технологийн үйлчилгээ гэх зардалд 70 тэрбум төгрөг тавьсан нь 3.6 дахин нэмэгдэж байна. Бас нэг ноцтой зүйл гэвэл бусдаар гүйцэлдүүлсэн ажил үйлчилгээний зардалд 1.9 их наяд буюу өмнөх оны үеэс 2.5 дахин нэмэгдсэн байна. Энд ямар ажил үйлчилгээ явах нь тодорхойгүй байгаа нь шударга бус гэж үзэж байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин, “2024 онд Засгийн газрын урсгал зардал 22 их наяд байгаа нь маш их үргүй зардалтай гэх аудитын дүгнэлт гарсаар байхад дахиад 26 их наяд болгон өсгөж оруулж ирж байна. Иймд урсгал зардлаас үргүй хэсгийг нь хасах шаардлагыг хүргүүлж байгаа юм. Бизнес эрхлэгч, ажил олгогч нар нийгмийн даатгал болон нэмэгдсэн өртгийн албан татварын өндөр дарамтанд байхад тэдний төлж буй энэ их мөнгө үргүй байдлаар зарцуулагдаж байгаа тул тусгай шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байна" гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, “Бидний гол санаа зовж буй зүйл бол зарлагын хэт өсөлт, төсөвийн тэлэлт юм. Үндсэндээ иргэдийн амьдрал, эдийн засагт сөргөөр нөлөөлж буй зүйл байгаа учир 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцэх шаардлага зайлшгүй байна. Шаардлагатай засварыг оруулах шаардлагатай" гэлээ.
| Ирэх оны төсвийг дахин хэлэлцэх шаардлагыг УИХ-ын гишүүн Н.Энхтүвшин, Г.Тэмүүлэн, Ж.Баярмаа, Б.Түвшин нар ЗГ-т хүргүүллээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31