Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Э.Батшугар, Б.Энхцэцэг, Г.Лувсанжамц, Р.Батболд, Л.Соронзонболд нарын хамтаар өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Өнөөдрийн байдлаар санхүүгийн зах зээлд хамааралтай 30 гаруй хууль, 139 журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Иймд, УИХ-аас хэм хэмжээ тогтоож байгаа харилцаануудыг журмаар бус хуулиар зохицуулдаг байхаар шинэчлэл явуулж, үр дүнд нь журмын тоог багасч, иргэд, аж ахуйн нэгжүүдэд ойлгомжтой, бизнес хийх таатай эрх зүйн орчин бүрдүүлэх зорилго бүхий ажлын хэсгүүд ажиллаж эхэлснийг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцлов. Цаашлаад шинэ тутамд үүсэж буй санхүүгийн харилцааг Санхүүгийн зохицуулах хороо зохицуулж чаддаг байхад анхааран ажиллахыг хүслээ.
Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй Банк бус санхүүгийн байгууллагуудад СЗХ хяналт тавьж ажиллах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, ББСБ болон даатгалын компаниудаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчийн эрх ашгийг хангадаг тэгш, хүртээмжтэй хуулийн зохицуулалт хийнэ гэв.
УИХ-ын гишүүн Э.Батшугар, иргэдийн санхүүгийн сахилга баттай иргэдээ урамшуулах тогтолцоонд шилжих, жижиг хувьцаа эзэмшигч иргэдээ хамгаалах, хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх зэрэг санал хэлэв. УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, нийгмийн даатгалын санд хувийн хэвшлийн оролцоог хангаж ажиллахад анхаарах, Л.Соронзонболд, байгалийн гамшигт малчид хоёр их наяд төгрөгөөр үнэлэх малаа алдсан. Тиймээс хөдөө орон нутагт даатгалын тогтолцоог нэвтрүүлэх хэрэгтэй гэх зэрэг санал хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Д.Амарбаясгалан: Санхүүгийн зах зээлд үйлчилж буй журмын тоог багасгана |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02