Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүдийн хамт өнөөдөр /2024.10.22/ Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна.
Хууль, эрх зүйн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэнэ гэж УИХ-ын дарга мэдэгдсэн. Тэгвэл манай улсад санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой 30 хууль, 139 журам байна. Эдгээр журмуудыг багасгах, давхардал, хийдэл, зөрчлийг арилгах хэрэгцээ шаардлага байгааг УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо.
Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэгтэй тус хороо 2024 оны 3-р улирлын байдлаар 4.243 зохицуулалттай этгээд, 2.499 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан талаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан танилцууллаа.
УИХ-ын даргын зүгээс орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа ББСБ-уудад СЗХ-ноос өдөр тутамдаа хяналт тавин ажилладаг болоход анхаарлаа хандуулж ажиллана гэлээ. Мөн гаргаж буй санхүүгийн бүтээгдэхүүнүүд байгаль орчинд ээлтэй, ногоон санхүүжилт гэх мэтээр чиглэгдэх нь чухал байна гэлээ.
Уулзалт үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцаж байна |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00