УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2024.10.21/-ийн хуралдаанаар Газрын тосны үйлдвэрийн явцын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хариулт авлаа.
Газрын тосны үйлдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг нар мэдээлэл өглөө.
Бүлгийн дарга Л.Мөнхбаатар “УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас боловсруулсан, улс орныг хөгжилд түүчээлэх 14 мега төслийн мэдээллийг сонсож, улс төрийн шийдвэр гаргаад явна. Эхний удаад Газрын тосны үйлдвэрийн талаар мэдээлэл сонслоо. Монгол Улс Энэтхэг улсын хамтын ажиллагааны хүрээнд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар шийдвэрлэж, гэрээ байгуулсан. Үйлдвэрийн ажил 2021 оноос эхлээд явж байна. Ковид цар тахлын нөхцөл байдал, хил гааль хаагдсан учир шалтгаан байсан ч бүтээн байгуулалт үргэлжилж байна. Үйлдвэрийн хүрээнд 4 багц ажил хийгдэх ёстой.
Үүнээс гурав нь бүрэн дүүрэн хэрэгжээд явж байна. Мэдээллийн хүрээнд авч үзэхэд үйлдвэрт нэмэлт санхүүжилт шаардлагатай болсон. МАН-ын бүлгийн гишүүд мэдээлэлтэй танилцаад үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт зардлыг нэн даруй шийдвэрлэх асуудлаар УИХ бэлтгэл хангаж, яаралтай шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзлээ. Мөн үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бэлтгэх ҮАБ-ын зөвлөмжтэй учраас газрын тос олборлолтыг нэмэгдүүлэх, “Петрочайна Дачин тамсаг”-ын олборлолтын асуудлыг шийдэж, нэг талд нь гаргах шаардлагатай гэж үзсэн. Цаашид үйлдвэр түүхий эдийг дотоодоосоо хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэдэгт бүлгийн гишүүд санал нэгдэж байна” гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Газрын тосны үйлдвэрийн явц, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтын талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Тус үйлдвэр нь Энэтхэг улсын 1.2 тэрбум ам.долларын зээлийн төсөл, 2019 оноос эхлээд явж байна. Бүтээн байгуулалтын ажилд зайлшгүй нөхцөл байдлын хүрээнд 431 сая ам.доллараар хөрөнгө оруулалт нэмэгдэх нөхцөл байдал үүссэн. Цар тахлын дараа дэлхий дахинд тоног төхөөрөмжийн үнэ өссөн нь нөлөөлсөн. МАН-ын бүлгийн хуралдаанаар мэдээллийг танилцуулаад шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхийг дэмжлээ” гэв.
| МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02