“Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээртэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан уг эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн.
Үүний дагуу Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Монголын талын дарга Б.Мөнх-Оргил болон холбогдох албаныхан БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод ажиллалаа. Албан томилолтын хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн Хятадын талын дарга Ян Жинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг хийн, дараах асуудлаар санал солилцож, протоколд гарын үсэг зурлаа.
Үүнд, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрт заасны дагуу Хамтын ажиллагааны бүсийн хамтарсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төсөл, Хамтын ажиллагааны бүсийг хооронд нь хил дамнасан авто замын байгууламжаар холбох, улсын хилийг огтлон гарах цэгийн байршлыг тус тус энэ онд багтаан тогтоохоор боллоо. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох хил хяналтын байгууллагууд харилцан уялдаатай нягт хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ. Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн Хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар тогтлоо.
Ингэснээр Монгол Улс, БНХАУ хооронд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжиж, транзит тээвэр болон аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээ зэрэг нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлох, мөн гурван талын эдийн засгийн коридорийг хөгжүүлэх, Евро-Азийн орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хил орчмын хамтын ажиллагааг хөгжлийн шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлэх томоохон алхам болж байгаа юм.


| Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн ажил эрчимжлээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02