Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны аравдугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.
Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
| Австралийн Холбооны Улсын Парламентын сенатын танхимын ерөнхийлөгч Сюзан Лаянс манай улсад айлчилна |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29