Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр тэргүүтэй холбогдох албаны хүмүүсийг хүлээж авч, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Т.Мөнхсайхан Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг /Түлэнхийн төв/- ийн шинэ барилгыг барьж, тоног төхөөрөмжөөр хангахад дэмжлэг үзүүлж, амжилттай ашиглалтад оруулсанд талархал илэрхийлэв. Тэрбээр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэхээс гадна улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг томоохон эмнэлэг болсныг онцоллоо.
Түүнчлэн сайд уулзалтын үеэр Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахаар тусгасан.
Эдгээр эмнэлгийг барих газрыг нийслэлийн Захирагчийн ажлын албанаас олгож, зураг төсөл, судалгааны ажил хийгдсэн хэдий ч санхүүгийн байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.
Манай улсын хувьд жилд 7,000 гаруй хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэний 60 хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл 108 хувиар, нас баралтын тоо хоёр дахин нэмэгдэх урьдчилсан судалгааны үр дүн гарсан учраас хавдар судлалын салбар эмнэлгийг байгуулах нэн шаардлагатай байгаа юм. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв нь Улаанбаатар хотын төвд байрлаж байгаа нь цар тахлын үед хүн амын дунд халдварын голомт үүсгэх өндөр эрсдэлтэй тул тус эмнэлгийг хот суурин газраас холдуулснаар өвчин тархах эрсдэлийг бууруулах боломж бий болно.
Хавдар судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн салбар эмнэлгийг байгуулахад шаардлагатай санхүүжилтийг Кувейтийн сангийн дэмжлэгээр шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахрд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Шамлан Аль-Бахр эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллана. Хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломжтойг уламжлаад шаардлагатай санхүүжилтийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулж ажиллана гэлээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
| Хавдрын болон халдвартын салбар эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэхийг Кувейтийн талаас хүсэв |
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
"Бэлтэс мөрөн"-ий гэр бүл УДШ-д хандсан ч авч хэлэлцсэнгүй
2026-01-29 20:37:50
Сураггүй болсон 16 настай хүү өнөөдөр найзуудтайгаа утсаар тоглосон ч байршил нь тодорхойгүй байна
2026-01-29 17:03:41
2026-01-29 16:47:38
2026-01-29 16:03:26
Бүх уулзварын дохиог нэгэн зэрэг удирдах суурь өгөгдлийг хөгжүүлж байна
2026-01-29 15:59:16
32 төрлийн тусгай зөвшөөрлийг энгийн төрөлд шилжүүлнэ
2026-01-29 15:16:34
Хоёрдугаар сарын эхний өдрүүдэд говийн нутгаар +1 хэм болно
2026-01-29 15:12:49
Хэлцэлд хугацааг хуанлийн өдрөөс гадна зайлшгүй бий болох үйл явдлаар тодорхойлж болно
2026-01-29 15:05:22
Энэтхэгт суугаа ЭСЯ-наас сэрэмжлүүллээ
2026-01-29 14:56:00
"Юань зарна" гэх зараар ₮58 саяыг шилжүүлэн залилуулжээ
2026-01-29 14:34:01
107 "настай" Улаанбаатар хотын музейн байр эрсдэлд оржээ
2026-01-29 14:29:35
Тайланд улсад зорчих иргэдэд зориулж сэрэмжлүүллээ
2026-01-29 14:13:35
Хоёр хувийн татвар авдаг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа
2026-01-29 14:08:32
2026-01-29 12:38:53
2026-01-29 11:41:51
2026-01-29 11:03:13
2026-01-29 10:58:20
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
2026-01-29 10:49:57
Б.Эрдэнэсүхийг яллах дүгнэлт шаардлага хангаагүй учраас буцаажээ
2026-01-29 10:26:06
2026-01-29 09:51:15
Оторт явж байгаа малчныг биеэр ирүүлэхгүйгээр группыг нь сунгана
2026-01-29 09:44:45
Шинэ журам: Аппликейшн зээл олгох бүрт өр, зээлийн харьцааг шалгана
2026-01-29 09:37:13
2026-01-29 07:30:00
2026-01-28 16:06:33
2026-01-28 16:04:07
2026-01-28 16:00:52
2026-01-28 15:22:47
БНХАУ-д AI компани өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дуу хоолойг нь ашигласан шалтгаанаар шүүхэд ханджээ
2026-01-28 15:08:48
Сэг зэмээс хулгайн ан болохыг тогтоожээ
2026-01-28 14:10:01
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
2026-01-28 13:37:22
2026-01-28 13:02:32
Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц цолонд хүрлээ
2026-01-28 12:35:14
Ухаалаг камерын үр дүнд нийтлэг зөрчил 16,300 тохиолдлоор буурчээ
2026-01-28 12:24:00
Хар тамхи болон бусад хэргээр 8-10 ял шийтгэгдсэн зургаан иргэн байна
2026-01-28 12:01:59
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2026-01-28 11:55:50
Д.Саяннямбууг бусдад хөнгөн хохирол санаатай учруулсан үндэслэлээр шүүнэ
2026-01-28 11:40:14
2026-01-28 10:50:34
2026-01-28 10:20:47
2026-01-28 10:10:28
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах асуудлыг хэлэлцэнэ
2026-01-28 09:46:08
Найр хурим хийх, бэр гуйхад сайн өдөр
2026-01-28 07:40:22