Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Арабын Эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Валийд Аль-Бахар болон холбогдох албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Кувейтийн сангаас олгож буй хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтыг манай улсын дэд бүтцийн салбар, тэр дундаа авто зам барих, орон нутгийн нисэх онгоцны буудлыг шинэчлэхэд зарцуулж байгааг онцлоод, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” зарлиг 2022 онд гарсны дагуу дэд бүтцийн салбарт хийхээр төлөвлөж буй зарим ажлыг танилцуулав.
Тодруулбал, Улаанбаатар Хархорум чиглэлд 382 км авто замыг шинэчлэхээр төлөвлөн, хамгийн эхэнд Улаанбаатар хот-Лүн чиглэлийн 101,7 км авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчилнэ. Энэ төсөлд урьдчилсан байдлаар 362 сая ам.доллар шаардлагатайг хэлсэн юм.
Мөн Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км авто замыг дөрөв бус зургаан эгнээ болгон өргөтгөн шинэчлэхээр туссаны дагуу төслийн ТЭЗҮ, санхүүжилтэд нэмэлт өөрчлөлт хийж байгааг тодотгоод, төслийн санхүүжилтийг Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувэйтийн сантай хамтран шийдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. “Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг зургаан эгнээ, нэгдүгээр зэрэглэлийнх байхаар төлөвлөөд байна.
Монгол Улс 1996 оноос хойш Кувейтийн сантай хамтран ажиллаж, өнгөрсөн хугацаанд Кувейтийн сангийн 76 сая ам.долларын санхүүжилтээр авто зам, эрчим хүч, эрүүл мэндийн салбарт томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлжээ. Авто замын салбарт гэхэд 2002 онд Дархан-Эрдэнэт, 2010 онд Эрдэнэт-Булган-Уньт, 2015 онд Уньт-Тариалан чиглэлийн төслийг амжилттай хэрэгжүүлж, нийт 415 км авто зам барих төслийг 58 сая ам.доллароор санхүүжүүлсэнбилээ. Харин энэ удаа хоёр улсын Засгийн газар Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх онгоцны буудлыг өргөтгөх, шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлж байна.
Арабын эдийн засгийн хөгжлийн төлөөх Кувейтийн сангийн Ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Валийд Аль-Бахар“Бид Монгол Улсын ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөрт хамтран ажиллахад үргэлж бэлэн гэдгээ илэрхийлээд, “Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км 6 эгнээ авто замыг шинэчлэх төслийн санхүүжилтийн ерөнхий төсөв өндөр гарах учир энэ төсөл хөтөлбөрт Кувейтийн сангаас гадна Арабын улс орнуудын сангууд, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөрөнгө оруулагч байгуулагыг татан оролцуулах боломжтой” гэсэн саналыг хэллээ. Мөн төслийн талаарх нэмэлт мэдээллийг богино хугацаанд хүлээж авах, ЗТЯ-наас тавьж буй саналыг олон улсын хөрөнгө оруулагч байгууллагад уламжилж, төслийн хэрэгжилтэд нэмэлт санхүүжилт олоход туслахаа илэрхийлжээ.
| Улаанбаатар-Лүн чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөх талаар Кувейтийн талтай ярилцжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31