Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал, шийдлийн талаар ярилцлаа.
Тус холбоо нь 17 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 86 гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж, гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж ажилладаг.
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан жижиг, дунд, бизнес эрхлэгчдийг дэмжих, хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтран ажиллах боломжтой.
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр олон улсад амжилттай хэрэгжиж байгаа “Төгсөлтийн аргачлал” хөтөлбөрийг цаашид жишиг болгон хэрэгжүүлж, иргэдээ богино хугацааны дадлагажуулах сургалтад хамруулж, гарааны бизнесийг нь дэмжиж, ажилгүйдлийг багасгах бололцоо бий.
Зөвхөн зээл олгох биш бүтээмжийг нь дээшлүүлж хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар ярилцсан.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Ажил олгогч эздийн холбоо, Хөдөлмөрийн бирж зэрэг төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарсан уулзалт хийж, 2025 оны ажлын төлөвлөгөө, зорилт, хүрэх үр дүнгээ төлөвлөнө" гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
| Бүтээмжийг дээшлүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ |
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхлэлээ
2026-11-23 14:42:59
Майли Сайрус, бөмбөрчин Макс Моррандо нар таван жил үерхсэний эцэст хуримаа хийлээ
2026-11-23 14:31:41
МАН “сонгуулиа эхлүүлсэн” 50-иас дээш насны горилогчдодоo хатуу анхааруулга өгчээ
2026-11-23 12:58:41
Улаанбаатарт 11 хэм хүйтэн, багавтар үүлтэй
2026-11-23 07:43:01
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна
2026-11-23 07:41:29