УИХ-ын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай асуудлыг хэлэлцэх ёстой байсан.
Гэвч УИХ дахь Монгол Ардын Нам (МАН)-ын бүлгээс ажлын тав хоногийн завсарлага хүсэв. МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар "Улсын төсвийн тухай хуулийн холбогдох хэлэлцүүлгийг үргэлжлүүлээд явбал УИХ-ын дэгийн тухай хууль зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна.
Яагаад гэвэл УИХ нь Монгол Улсын жилийн төлөвлөгөөг баталсны үндсэн дээр төсвийг хэлэлцдэг дэгтэй. “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хаврын чуулганаар батлах ёстой байсан. Гэвч цаг хугацааны хувьд амжаагүй.
Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Хуульд нийцүүлэх үүднээс “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж баталсны дараа 2025 оны улсын төсвийг хэлэлцэх нь зүйтэй гэж манай намын бүлгээс үзсэн.
Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31.5-д заасны дагуу ажлын тав хоногийн завсарлага олгохыг хүсье" гэв.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга МАН-ын бүлэгт ажлын тав хоногийн завсарлага өглөө. Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан учраас өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.
| МАН-ын бүлэг 2025 оны улсын төсвийн асуудлаар ажлын тав хоногийн завсарлага авлаа |
2026-09-23 15:00:05
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-23 17:18:36
2026-09-23 17:17:44
Татан буугдсан банканд байсан төрийн мөнгийг буцаан төвлөрүүлж, 6,013,239,042 төгрөгийг гаргууллаа
2026-09-23 17:10:02
2026-09-23 16:18:14
Цэрэг татлагатай холбогдуулан архи, пиво зарахыг хориглолоо
2026-09-23 16:13:18
Энэ амралтын өдрүүдэд -10 хэм хүрч хүйтэрнэ
2026-09-23 15:56:00
2026-09-23 15:18:05
2026-09-23 15:00:05
2026-09-23 14:45:40
2026-09-23 13:41:11
2026-09-23 12:00:52
2026-09-23 11:37:44
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж байна
2026-09-23 11:17:24
2026-09-23 11:00:04
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
2026-09-23 07:20:46
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-09-23 07:19:13
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00