УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа Боловсролын сайдаас багш нарын цалин, хангамжтай холбоотой дараах зүйлийг тодруулав.
Тэрбээр “2025 оны улсын төсөвт нийт төрийн албан хаагчдын цалинг 6 хувиар нэмэх асуудлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор багш нарын цалин 84-хэн мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Та багш нарын цалинг нэмэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас байнга шаардаж байгаа гэсэн. Та салбарын сайдын хувиар багш нарын цалинг хэдэн хувиар нэмэх санал гаргасан бэ. Танд нэмэх хүсэл байгаад бусад яамд саад болоод байгаа бол энд хэлмээр байна.
Гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллыг үндсэн цалинд шилжүүлэхэд багшийн цалин 1.8 сая төгрөгт хүрэх боломжтой гэдэг тооцооллыг хийсэн. Энэ талаар та надтай ярилцмаар байна. Таарахаараа зугтаад байх юм.
Та 3.8 сая төгрөгийн цалинтай 1,000 багш байгаа гэж ярьсан. Энэ нь 1.4 сая төгрөгийн цалинтай багш 180 хувийн нэмэгдэл авч байж энэ хэмжээнд хүрэх тооцоолол. Ийм боломжгүй гэдгийг багш нар танд хэлээд байгаа. Гэтэл та хүний үг авдаггүй, сонин юм. Үнэхээр гайхаж байна.
Энэ хичээлийн жил эхлэхэд 4,200 гаруй багш дутагдалтай байна гэж байсан. Энэ тоо хэдээр нөхөгдсөн бэ.
Жилд ганц тохиодог, мэргэжлээрээ бахархдаг энэ өдөр та багш нараа баярлуулах ямар сайхан мэдээ дуулгах гэж байна вэ” гэв.
Боловсролын сайд П.Наранбаяр “Та бид хоёр нэг танхимд сууж байна. Би танаас зугтааж байгаагүй. Яагаад ингэж ойлгосон юм бол доо.
Нийт багш нартаа багш нарын баярын мэндийг хүргэж байна. Би өчигдөр үйлдвэрчний эвлэлийнхэнтэй уулзаж, тулгамдаад байгаа асуудлаа ярьсан.
Багшийн дутагдлын тухайд, МУИС-д физикийн чиглэлээр:
Харин МУБИС физикийн багшаар жил бүр 30-40 хүн төгсгөж байна. Энэ жилийн наймдугаар сард физикийн 190 багш дутагдалтай байсан. Есдүгээр сарын байдлаар 11-хэн багш ажилд орсон.
Үйлдвэрчний эвлэл, яамны хооронд байгуулсан гэрээнд 2026 онд хүртэл салбарын ажилтнуудынхаа цалинг 30-аас доошгүй хувиар өсгөнө гэдэг асуудлыг тусгасан байгаа. Бид энэ үүргээ биелүүлэхээс ажиллаж байгаа.
Ирэх оны төсөвт төрийн албан хаагчдын цалинг 6 хувиар өсгөнө гэдгийг инфляцтай уялдуулж тооцсон. Эрүүл мэнд, боловсролын салбарынхны цалинг нэмэх шаардлагатай байгааг хүн болгон ойлгож байгаа.
Миний хэлсэн багшийн цалин бол баталгаатай тоо. Өнөөдөр суманд очоод ажиллахад 40 хувийн нэмэгдэл авч байгаа. Үүнээс гадна зэргийн нэмэгдэл, 30 хувь, гүйцэтгэлийн үнэлгээ нэмэгдэнэ. Та гүйцэтгэлийн үнэлгээг үндсэн цалинд шингээнэ гэж ярьж байна. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан цалингийн систем рүү орчихсон байгаа. Харин гүйцэтгэлийн үнэлгээгээр урамшуулал авдаг багшийн тоо эрс нэмэгдсэнийг та ойлгож хандах ёстой шүү” гэдэг хариулт өглөө.
| Ц.Мөнхтуяа: П.Наранбаяр сайд та жилд ганц тохиодог энэ өдөр багш нарыг баярлуулах ямар сайхан мэдээ дуулгах гэж байна? |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-26 18:07:31
2026-05-26 16:44:54
2026-05-26 16:40:39
Баян-Өлгий аймгийн хоёр сумд малын гоц халдварт өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо
2026-05-26 14:09:38
Өнөөдөр Бурхан багшийн 3 дүрд сүсэгтэн олон тахил өргөнө
2026-05-26 10:09:24
2026-05-26 10:06:03
Бусдыг хайрлаж, энэрэх сэтгэлийг түгээгч Их дүйчэн өдөр тохионо
2026-05-26 09:45:23
2026-05-26 09:43:37
2026-05-26 09:30:47
2026-05-26 09:23:08
2026-05-26 07:10:00
2026-05-26 07:00:00
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02