Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сөрөг нөлөөллийг бууруулах, хариу арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг бодитоор хангах зайлшгүй шаардлага байгааг өнгөрсөн жилийн зуд бидэнд харуулсан.
Өнөөдрийн байдлаар монгол малчин өрхийн орлого, зарлагын харьцаа тэнцвэргүй буюу сард 600 орчим мянган төгрөгийн алдагдалтай аж ахуй эрхэлдэг гэсэн судалгаа бий. Иймд Засгийн газраас “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг хоршоожуулах, хоршоодыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо”-г Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулсан.
“Уур амьсгалын өөрчлөлт-Шинэ хоршоо-Ногоон санхүүжилт-Бэлчээрийн экосистемийн хүлэмжийн хийн эргэлтийг тогтворжуулах нь” сэдвийн хүрээнд өнөөдөр зохион байгуулагдаж буй “Бэлчээрийн үндэсний VII форум”-д Монгол Улсын Шадар сайд, “Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо”-ны дарга С.Амарсайхан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох-Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд одоогоор улсын хэмжээнд 6300 гаруй хоршоо байгуулагдаж, 66 мянга гаруй малчин өрх гишүүнээр элсэж, 517 тэрбум төгрөгийн зээл авчээ. 2024-2028 онд нийт 5 их наяд төгрөгийн зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татах чиглэлд онцгой анхаарахын зэрэгцээ төслийн зээл авсан хоршоологчдын зээлийн зарцуулалт, хоршооны үйл ажиллагааны үр дүн, хэрэгжилтийн хяналтыг сайжруулж, Зээлийн батлан даалтын санд үүсэж болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс батлан даалтуудыг хувийн даатгалын компаниар даатгуулж, тус зардлыг улсын төсөвт суулгахаар зорьж байгааг Шадар сайд С.Амарсайхан онцоллоо.
“Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эрчимжүүлснээр:
1. Малчин өрхийн амьжиргаа дээшилж, орлого нэмэгдэнэ;
2. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгал тогтворжино;
3. Хүнсний аюулгүй байдал хангагдаж, тогтвортой нийлүүлэлт бий болно;
4. Хоршоологч, үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагаа нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэрлэл тогтвортой хөгжих боломж бүрдэнэ;
5. Тухайн орон нутаг болон бүс нутгийн өрсөлдөх чадвар, эдийн засагт оруулах үр нөлөө ихэснэ;
6. Бэлчээрийн даац, малын тоо толгой, чанар, цөм сүргийн бүтцэд эерэг өөрчлөлт авчирна;
7. Малчдын нийгмийн баталгаа, гэр бүл төлөвлөлт сайжирна;
8. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадавхтай, байгальд ээлтэй, ногоон шалгуурыг хангасан, мал аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл бий болох юм.

| “Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд цаашид Ногоон санхүүжилтийн эх үүсвэрүүдийг татахад анхаарч ажиллана гэв |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31