Өмнийн говийн “Ноён солиот” Б.ЧИНБАТ

Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлж хаа сайгүй өөрийгөө магтан дуулсан, айл айлын хаалга цохиж хүний хайлан царайлсан нэр дэвшигчид олон байна. Энэ цаг хугацаанд иргэд бид хэрсүү, хашир байж ирэх дөрвөн жилд өөрийн цалин пүнлүүгээсээ төлж буй татвартаа хяналт тавьж чадах, иргэнээ өмгөөлөх чадал тэнхээтэй нэгнийг сонгох нь чухал юм.

Манай редакци энэ удаад орон нутгийнхаа тендерийг нүд цавчилгүй авч, бандгар лексус хөлөглөж, татвар төлөгчдийн мөнгөөр амины орон сууцныхаа гадна тохижилтыг хийж дураараа дургиж буй Өмнийн говийн “Ноён солиот” Б.Чинбатын тухай цөөн хэдэн баримтыг сөхье.

 Юун түрүүнд “Ноён солиот” гэхийн учир нь Б.Чинбат нь 2008, 2012, 2016 онуудын орон нутгийн сонгуульд гурав дараалан өвдөг шороодсон түүхтэй.Б.Чинбат нь сэтгэлзүйн асуудалтай ба зарим тохиолдолд хэт баярлах, уурлах үедээ хяналтаа алддаг гэдгийг ойр тойрныхон нь хэлж байна. Учир ийм тул Өмнийн говийнхон гурван ч сонгуулийн жил дараалан түүнд саналаа өгөөгүй. Харин тэрээр 2020 онд тойргоо сольж дэвшсэнээр аймгийн иргэдийн хуралд сонгогдсон аж.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсоноос хойш “ХУН ЦАГААН ЛЕКСУС МАШИН” хөлөглөж дураараа дургиж, язарсан даргын дүрд орж эхэлжээ.

“Ноён солиот” Б.Чинбатын  татвар төлөгчдийн мөнгөөр хоббигоо хөгжүүлж хөлжсөн баримт

БАРИМТ 1 Түүний гэр бүлийн хүнийг Сүхээгийн Номинцэцэг гэдэг. Тэрээр Говийн анир гэх компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал. Тус компани нь Б.Чинбатыг 2020 онд аймгийн төлөөлөгчөөр сонгогдсон цагаас эхлэн Алслагдсан сум, багийн нутагт үүрэн холбооны сүлжээний тархалтыг нэмэгдүүлж, өрх бүрд өндөр хурдны интернет, утасны сүлжээ хүргэх боломжийг бүрдүүлэх 19 удаагийн 5 орчим тэрбум төгрөгийн тендерийг дангаараа авсан байх юм. Өөрөө иргэдийн хуралд нь төлөөлөгчөөр нь суугаад хяналт тавих атал авааль эхнэрийнхээ компанид таван тэрбумын тендерийг тавиад туусан хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэхгүй бол өөр юуг ашиг сонирхлын зөрчил гэх вэ? Алслагдсан сумдын иргэд, өрх бүлээрээ холбоо авах гэж унь тооноосоо дүүжлэгдэж овоо толгой өөд харайх зуур тендерийг нь цавчиж авсан эхнэр, нөхөр хун цагаан машинаа хөлөглөж хөдөө хотгүй талхилж явна.

БАРИМТ 2 Б.Чинбатын Татвар төлөгчдийн мөнгийг цавчиж амины орон сууцны гадна тохижилтоо хийж буй дараагийн баримт бол “Даланбулагийн цэцэрлэгт хүрээлэн”

Тус цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар өөрийн сайн найз Х.Түмэндэлгэртэй хамтран санаачлага гаргаж 5,4 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр барьж байгуулахаар иргэдийн хурлаараа батлуулсан. 2020 онд зүүдэлж сэрсэн уг ажил одоогоор авто зам, 30 машины зогсоол, үүдний харуул манааны барилгаас өөр үзүүлэх юмгүй, ашиглалтад орохоосоо өмнө акталж болзошгүй байдалтай хэдэн төмөр нь ёрдойж, хаалга цонх нь хага үсэрсэн байдалтай навсайж байна. Хамгийн тохуутай нь цэцэрлэгт хүрээлэнгийн авто зам явсаар түүний амины орон сууцны үүдэнд хүрнэ. Алс хэтдээ Даланзадгад сумын иргэд амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн бус түүний амины орон сууцны гаднах тохижилт, харуул манаатай террас болох юм байна.

 

БАРИМТ 3 Нүглийн нүдийг гурилаар хуурав

Даравч далдайна, булавч бултайна гэх Монгол ардын үг бий. Эцэг өвгөдийн сургаальд ч ёр бий. Аймаг орон нутгаа хөгжүүлнэ гэж сонгогдсон ч авааль эхнэртэйгээ нийлж хамаг тендерийг нь цөлмөж, төсөл гэдэг сайхан үгээр далдалж 4 жилд ганц зам, харуулын байр барисан нүглээ хандив тусламжаар далдалдаг аж. Өөрөөр хэлбэл танаас хулгайлсан мөнгөө буцаагаад хандив гээд өгчихдөг юм байна. Нутгийн хишгийг, нутгийн зон олны итгэлийг 4 жил зоолсон Б.Чинбатад ӨСӨЛТТЭЙ ИРЭЭДҮЙ бий юу?

Ахмадын баярын тор бэлэг, боов чихэрэнд хуурталгүй хэрсүү хашир байж Эрүүл Зөв сонголтийг хийхийг Өмнийн говийнхондоо уриалж байна.

 

 


Өмнийн говийн “Ноён солиот” Б.ЧИНБАТ
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-02 15:51:54
    Хүн бай : Хийсэн бүтээсэн зүйлс нь мөн ч их шүү
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-02 15:50:40
    Хүн бай : Троллууд ихсэж ээ бүр дэндүүү болж мөнгөнд нүдээ ухаж өглөөлдөөө.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2024-10-02 14:36:10
    Ардын намынхан троллтойгоо зайл: Их айж байнаа хаха тролл авах мөнгөө иргэддээ зарцуулах нь яасан юм айн. Танай бузрын нам энэ аймгаар үзэгдэх болоогүй шүү. Энэ сэтгүүлч нэртэй мөнгөнд нүдээ өгсөн яашкануудаа наад мөнгө чинь хоол биш хор болтугай. Сайхан хуваагаад цуслаарай
Шинэ мэдээ