Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 9 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ. Түүний айлчлал өнөөдөр эхэлж, Сүхбаатарын талбайд 14.00 цагт угтан авна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын өнгөрсөн 70 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Мөн талууд хоёр талын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 онд Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал бөгөөд Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй гэдгээрээ онцлог юм. Мөн энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нар Дуурь бүжгийн эрдмийн театрт болох “Вьетнамын соёлын өдөрлөг”-т оролцох юм. Манай хоёр улс нь 1954 онд дипломат харилцаа тогтоосон, 1959 оны хоёрдугаар сард хоёр тал ЭСЯ-даа харилцан нээх шийдвэр гаргаж, 1959 оны зургадугаар сарын 11-нд Монголын тал ЭСЯ-аа нээсэн. Харин 1955-1959 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд нар хавсран суудаг байсан байна. Найрамдалт хамтын ажиллагаатай улс юм.
Харин Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам нь энэ ажил 67 настай, Үндэсний цагдаагийн академийг төгссөн доктор, профессор бөгөөд Англи хэлтэй, хурандаа генерал цолтой нэгэн аж. Мөн НАБЯ-ны Улс төрийн нэгдүгээр газрын ажилтан, Вьетнамын Коммунист Намын гишүүн, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дэд дарга, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын хэлтсийн дарга, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн нэгдүгээр газрын дэд дарга, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын Улс төрийн гуравдугаар газрын дарга, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дэд дарга, НАБЯ-ны Аюулаас хамгаалах ерөнхий газрын дарга, Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд, Вьетнамын Коммунист Намын Төв хорооны гишүүн, Нийгмийн аюулгүй байдлын сайдаар ажиллаж байгаад 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн XV Үндэсний Ассамблейн 7 дугаар чуулганы хуралдаанаар БНСВУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, 05 дугаар сарын 22-ны өдөр Ерөнхийлөгчөөр сонгогдож, үүрэгт ажилдаа оржээ.
| БНСВУ-ын Ерөнхийлөгч То Ламыг 14.00 цагт Сүхбаатарын талбайд угтан авна |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31