УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудан холбооны ерөнхий захирал ноён Масахико Метоки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Дэлхийн шуудангийн холбооны Ази, Номхон далайн бүс нутгийн стратегийн чуулга уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай хамтран зохион байгуулсанд баяр хүргэж, Монгол Улс, Дэлхий шуудангийн холбоо хоорондын хамтын ажиллагаа олон жилийн турш өргөжин бэхжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн амын нягтаршил багатай Монгол Улсын хувьд шуудан, шуудангийн үйлчилгээний хууль тогтоомжийг шинэчлэх, улмаар тус салбарын орчин цагийн хөгжилтэй хөл нийлүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад ихээхэн анхаарал хандуулж байна. Шуудангийн салбарт дроныг нэвтрүүлэхийг зорьж буйтай холбогдуулан шинэ технологийг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлага, зохицуулалтын стандартад нийцүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллах сонирхолтой байгааг онцлов.
Дэлхийн шуудангийн холбооны ерөнхий захирал ноён Масахико Метоки асар хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед байгальд ээлтэй эдийн засаг, цаг хугацааны хувьд хэмнэлттэй дэвшилтэт технологи, дижитал холболтыг шуудангийн харилцаа холбоонд нэвтрүүлэн ашиглаж байгаа бөгөөд цаашид тус чиглэлээр Монгол Улстай бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
| Шуудангийн салбарт дрон ашиглахын тулд Дэлхийн шуудангийн холбоотой хамтран ажиллана |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
“Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей”-н шинэ бүтээн байгуулалт үргэлжилж байна
2026-03-21 13:50:09
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31